Өнөөдрийн онч үгс

Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 8-ний 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 км-ийн зайд 5 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн байршлын өргөрөг, уртраг нь: 48.64 106.06. Газар хөдлөлтийн чичирхийлэл Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймаг болон Улаанбаатар хотын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна.

 

Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч, бусдад муу юм хийдэг.

Сократ

Их, дээд сургуулийн төлбөрийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар хэлье. КОВИД-ын хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгч байгаа. Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал гомдлоо өгч болно" гэлээ.