Улсын Их Хурлын (2026.06.26) нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэллээ. Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цаг байдаг бөгөөд энэ удаа “Нийгмийн хамгаалал уу, нийтийн халамж уу” гэдэг сэдвийг хөндөж, энэ асуудалд Засгийн газраас баримтлах бодлогыг тодруулсан. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос долоо хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлсэн бөгөөд асуултыг нэгтгэн parliament.mn цахим хуудсанд байршуулсан байна.
Монгол Улсад нийгмийн хамгаалал, халамжийн асуудал нь тулгамдсан, ил тод болгох ёстой чухал сэдэв гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тодотгоод сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг харахад нийгмийн хамгаалал гэдэг ойлголт нь нийтийн халамж болж хувирсан гэдэгтэй санал нийлж буй эсэхийг тодруулав.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд бид нийгмийн хамгаалал, халамжийг нэг саванд хийж явсантай санал нэгдэж байна гэв. Засгийн газраас уг асуудлыг шийдэхийн тулд “Чөлөөлье” гэдэг санаачилгыг дэвшүүлж энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг өрх рүү улмаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байна гэлээ. Нийгмийн хамгаалал, халамжийн хүрээнд жилд 2.4 их наяд төгрөгийг иргэдэд хүргэж байгаа. Үүний 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлого руу чиглүүлсэн байдаг. Тэгэхээр нийгмийн хамгаалал, халамж хоёроо салгаж ойлгох ёстой. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд үүгээр нийгмийн халамжаа нийгмийн хамгааллаас нь салгаж харах зорилгод чиглүүлж байгаа гэсэн тайлбарыг Ерөнхий сайд өгөв.
Харин Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Монгол Улсын 3.6 сая иргэний хөдөлмөрийн насных нь 2.3 сая байна. Үүнээс хүүхэд орохгүйгээр бараг 1 сая иргэн ямар нэгэн хэмжээгээр халамжид хамрагдаж, 2.5 их наяд төгрөгийн мөнгөн дүнг зарцуулсныг багасгах, халамж хамгаалалаа хэрхэн ялгах вэ гэдгийг лавласан. Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн халамж нь нийгмийн хамгааллын нэг бүрэлдэхүүн хэсэг тул тусгай бодлоготой байдаг. 2.4 их наяд төгрөгийн нийгмийн халамж, хамгаалалд зарцуулагдаж байгаагийн 72 хувь нь хүн амаа өсгөх бодлогод чиглэж 1.7 их наяд төгрөгийг хүүхэд, эхэд олгосон. Үүнийг бид халамж гэж ойлгодог. 10 гаруй жилийн хугацаанд хүн ам 400 мянгаар өссөн тул Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль руу тусгаад энэ хөтөлбөрөө хэзээ дуусах вэ гээд гэдгийг томьёолох зорилттойгоор үзэл баримтлалыг нь углуургаар нь харж байгаа гэв. Мөн тэрбээр асуудлыг углуургаар нь харахгүй бол бүгд халамж хавтгайрлаа гэдэг атлаа иргэдээ хэзээ ядуурлаас аврах, хэзээ ажлын байран дээр бэлтгэх асуудал тодорхойгүй тул сонгуулийн өмнө дандаа олон нийтэд хайр зарлаж, найр тавьсаар энэ тогтолцоог эвдээд хаясан гэж байлаа.
Дараа нь цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Ө.Шижир, Ц.Баатархүү, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, П.Батчимэг, Б.Жаргалан, Н.Энхнасан, Г.Уянгахишиг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд Ерөнхий сайдаас сүүлийн 10 жил улс төрийн албан тушаал хашиж байсан хүний хувьд ядуурлыг хоёр дахин бууруулж, халамжаас хөдөлмөрт шилжье гэдэг уриа биелсэн эсэхийг, халамж асаргааны тэтгэмжид иргэд 480 мянган төгрөг авч байхад төрийн өмчит компанийн захирал ашиг муутай ажилласан хэрнээ 30 сая төгрөгийн цалин авч буй явдал, авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулахад ямар арга хэмжээ авахыг, нүүрсний асуудалтай холбоотой далд халамжийг хэрхэн цэгцлэх талаар лавласан.
Засгийн газрын тэргүүн хариултдаа Ерөнхий сайдын ажлыг аваад 80 хонож байгааг дурдаад төр, иргэддээ итгэж чаддагийн илрэлийг үзүүлэхээр зорьж салбар бүрийн суурь шинэчлэлийг хийхээр эхлүүлж байна гэлээ.
Энэ хүрээнд бизнесийн эрх чөлөө, татварын шинэчлэл, хагас хуримтлал руу шилжих суурь шинэчлэлүүдийг тусгасан хуулийн төслүүдийг Улсын Их Хурал баталж байна. Ялангуяа төрийн өмчит компаниуд ашиг орлого олоод баялгийн санд орлого төвлөрүүлээд бүтээмжтэй сайн ажиллавал урамшуулал цалингаа авна. Гэтэл алдагдалтай ажиллаж байгаа атлаа өндөр цалин авч байгаа байдлын эсрэг Төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийг батлах гэж байна. Үүнийг баталснаар авлигын индекс буурахад томоохон хувь нэмэр оруулж, засаглалыг хараат бус байлгах арга хэмжээг авах болно. Энэ мэт Улсын Их Хурлаас баталсан сайн хуулиудыг хэрэгжүүлэх ажил Засгийн газарт үлдлээ гэдгийг Ерөнхий сайд хариултдаа онцолж байлаа. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сайжруулсан түлшийг иргэдэд хямд үнээр зараад үлдсэнийг нь төсөвт ачаалал авч ирсэн. Багануурт үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, гаднаас түлш авах ажлыг зогсооход чиглэж ажиллана гэж байлаа.
Үргэлжлүүлэн олонхын бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орсон, амь насаа алдсан 112 иргэний тэтгэмжийг Засгийн газар олгох шүүхийн шийдвэрийг өнөө хүртэл хэрэгжүүлээгүй шалтгааныг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах боловсрлын салбарын шинэчлэл судалгаанд суурилаагүйг тодотгоод багшийн хүртээмж, сургууль, цэцэрлэгийн барилга нэмж барих асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар лавлаж, хариулт авав.
| УИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндлөө | |
| zugchig.mn Facebook |
Харри Кэйн Английг аварлаа
Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор авах боломж олгох төсөл өргөн барив
ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндлөө
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолоос...
Ихэнх нутгаар бороотой
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулна
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Зуданд нэрвэгдсэн малчид даатгалаас 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор авчээ
Нийслэлд цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна
ВАЛЮТЫН НӨӨЦ 3.4 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА
"ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТООР 300 ЗОРЧИГЧИЙГ АВТОБУСААР НЭВТРҮҮЛНЭ. "УАЗ-469" МАРКИЙН МАШИНЫГ ХИЛ ХООРОНД АШИГЛАХГҮЙ"
ДЭЛХИЙ ДАХИНАА НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРЭЛД ГАРАВ
ДОЛООН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
Илон Маск түүхэнд $ 200 тэрбумыг алдсан анхны хүн болов
ДУБАЙ АРХИНЫ ТАТВАРАА ТЭГЛЭВ
ИРЭХ ОНД МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ТЭМЦЭЭН, УРАЛДААН
МАЛЫН ТООГООРОО ХӨВСГӨЛ ТЭРГҮҮЛДЭГ
2023 ОНД БҮХ НИЙТЭЭР АМРАХ 15 ӨДӨР БАЙНА
2023 ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД
МАНАЙ УЛС 30 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА
БАГАНУУР ЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ 2, НИЙТ ӨВЧЛӨГСӨДИЙН 30 ХУВЬ НЬ ХҮҮХЭД БАЙНА
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НАЙМДУГААР САРЫН 16-НААС 10 ДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАХИН ЗОГСООНО
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 9-Р САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ЗАСВАР ДУУСЧ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Н.ТАВИНБЭХ ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН 90 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРДЛАА
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /БАГАНУУР/
400:400 УРАМШУУЛАЛЫН БОЛЗЛЫГ 9 СУРАГЧ ХАНГАЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО
УЛААНБААТАР-БАГАНУУР /ДҮНЖИНГАРАВ-ХЭРЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВ/ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
БОРООНЫ УЛМААС ДҮҮРГИЙН 1, 4-Р ХОРООНЫ ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРСЭНИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАСВАРЛАЖ БАЙНА
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 81 МЯНГАН СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ НАЙМДУГААР САРЫН II ХАГАСТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ЗУУН САЯД 1 МЕТР БУЮУ ЗУНЫ БОРООНД ЧАНАРАА ТАНИУЛСАН ЗАМ...
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 35 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЭХДЭЭ ДАРААХ УТСААР ЦАГ АВААРАЙ
ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО
НАЙМДУГААР САРЫН 03-ААС ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 3-НД ЭХЭЛНЭ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН
УОК-ООС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ
БАГАНУУР ДҮҮРЭГТ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 2 ГА ГАЗРЫГ 132 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭН ДУУДАЖ БОРЛУУЛНА