Шинэ он эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсад хэд хэдэн хууль мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гараанаас гарлаа. Эдгээр хуулийн агуулга, ач холбогдлыг тус бүрд нь танилцуулъя.
Зөвшөөрлийн тухай хууль
Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгох юм. Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байгаа нь Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор 363 болж багасах ба бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулах юм.
Зөвшөөрлийн тухай хууль нь тодорхой төрлийн харилцаанд үйлчлэхгүй. Эдгээрт газар өмчлөх эрх, виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой харилцаа, оюуны өмчийн эрхүүд, жагсаал цуглаан хийх, сүм хийд болон шашны байгууллага үүсгэн байгуулах, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах зэрэг орно.
Онцлох өөрчлөлтүүд
Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрлийн зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог болон эрсдэлийн түвшнээс нь хамааруулан хоёр ангилалд хуваасан.
Тусгай зөвшөөрөл
Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар нь тусгай зөвшөөрлийг жагсаах байдлаар тусгасан. Ерөнхийдөө, энэхүү тусгай зөвшөөрлийн нарийвчилсан жагсаалтыг гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд (2011) заасан үйл ажиллагаануудыг оруулснаас гадна тухайлсан хуулиар бий болгон зохицуулж байсан тусгай зөвшөөрлүүдийг мөн нэгтгэж өгсөн.
Энгийн зөвшөөрөл
Тусгай зөвшөөрөл болон энгийн зөвшөөрөл хоорондын гол ялгаа нь тухайн эрхлэх үйл ажиллагааны эрсдэл болон Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу байгалийн баялгийг ашиглаж байгаа эсэхээс шалтгаалж байна.Одоогийн байдлаар энгийн зөвшөөрөл нь өөр өөр хууль тогтоомж, дүрэм журмаар зохицуулагдаж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хууль нь энгийн зөвшөөрөлтэй эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны жагсаалтыг гаргаж өгснөөр бизнесүүд тухайн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхэд зөвшөөрөл шаардагдах эсэхийг шалгах боломжийг бий болгож байгаа юм.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
Тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.
Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэрийг гаргаж болно.
18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох газарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд энэ заалт нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртлэх хугацаанд хамаарахгүй.
2023 оны нэгдүгээр сарын нэгнээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг 50 хувиар нэмэх бөгөөд дараа жилээс нь бага хатуулагтай архи, согтууруулах ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттайгаар нэмнэ.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглосон. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно хэмээн заасан юм.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт
Монгол Улсад жилдээ 1 тэрбум төгрөгөөс дээш цалингийн орлоготой 57 иргэн байдаг. ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр 1300 иргэний татвар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл 10 сая 100 мянган төгрөгний орлоготой иргэн 10 сая төгрөгдөө 10 хувиар татвар төлнө. Харин давсан орлого 100,000 төгрөгт 15 хувиар татвар ногдуулж эхэлнэ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинд:
25.7.Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн энэ хуулийн 21.1-д заасны дагуу ногдох албан татвар, 23.1-д заасны дагуу эдлэх хөнгөлөлтийг жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг ингэж өөрчлөн найруулсан. Үүнд:
21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна болгож өөрчилсөн аж.
Шүүх шинжилгээний тухай хууль
Хэргийн бодит үнэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шүүхийн шатанд яллах, цагаатгах шийдвэрийг гаргах, хүний эрхийг хангахад Шүүх шинжилгээний тухай хуулийн ач холбогдол оршиж буй.
Хуульд шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулагдаж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан.
Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно.
Мөн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлж байна.
Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ
2023 оны улсын төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдад олгох цалин, урамшуулалд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгосноор 165 ялгаатай цалингийн систем байсныг 20 болгож байна. Түүнчлэн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгон өөрчилжээ. Төрийн албан хаагчид 5-10, 10-15 гэсэн жилээр нэмэгдлээ авдаг байсан бол уг өөрчлөлт орсноор жилд нэг хувиар цалин нь нэмэгдэнэ.
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байгаа аж.
Цалингийн тогтолцооны шинэчлэлд 168 мянга орчим төрийн албан хаагч хамрагдах бөгөөд үүнд 266 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилнэ
Цар тахлын тухай хуулийн хүрээнд хоёр жилийн хугацаанд хойшлуулаад байсан ипотекийн зээлийн эргэн төлөлт 2023 оноос сэргэж байна. Монгол Улсад нийт 100 мянга орчим иргэн ипотекийн зээлтэй. Тэдгээрийн 60 хувь нь буюу гурван зээлдэгч тутмын хоёр нь өнгөрсөн хугацаанд эргэн төлөлтөө хойшлуулсан аж. Анх зээлийн эргэн төлөлт хойшлуулах шийдвэр гарах үед буюу 2020 онд 38 мянган өрх зээлээ хойшлуулж байжээ. Харин одоо энэ тоо 63 мянган хүрээд буй. Тэгэхээр ирэх сараас 60 гаруй мянган өрх зээлийн эргэн төлөлтөө төлж таарах нь.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж, нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор болсон юм.
2023 оны улсын төсөвт тусгаснаар хүүхдийн мөнгийг зөвхөн нийгмийн халамж шаардлагатай өрхүүдэд буюу амьжиргааны түвшинг харгалзан 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд олгох болсон.
| 2023 ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД | |
| zugchig.mn Facebook |
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Зуданд нэрвэгдсэн малчид даатгалаас 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор авчээ
Нийслэлд цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна
ВАЛЮТЫН НӨӨЦ 3.4 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА
"ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТООР 300 ЗОРЧИГЧИЙГ АВТОБУСААР НЭВТРҮҮЛНЭ. "УАЗ-469" МАРКИЙН МАШИНЫГ ХИЛ ХООРОНД АШИГЛАХГҮЙ"
ДЭЛХИЙ ДАХИНАА НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРЭЛД ГАРАВ
ДОЛООН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
Илон Маск түүхэнд $ 200 тэрбумыг алдсан анхны хүн болов
ДУБАЙ АРХИНЫ ТАТВАРАА ТЭГЛЭВ
ИРЭХ ОНД МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ТЭМЦЭЭН, УРАЛДААН
МАЛЫН ТООГООРОО ХӨВСГӨЛ ТЭРГҮҮЛДЭГ
2023 ОНД БҮХ НИЙТЭЭР АМРАХ 15 ӨДӨР БАЙНА
2023 ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД
МАНАЙ УЛС 30 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА
ЦАГААННУУР БООМТ 10 ХОНОГ АМАРНА
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ 3.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫГ ХОЁРДУГААР САРЫН 20-НД ЗОХИОН БАЙГУУЛНА
Э.БАТ-ҮҮЛ: АРДЧИЛСАН НАМЫГ ХОЁР ДАХЬ УКРАИН ШИГ ҮЗЭЖ БАЙНА
Э.БАТ-ҮҮЛ ШҮҮХ ХУРАЛД БИЕЧЛЭН ОРОЛЦОЖ БАЙНА
УУХҮЯ: ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН БАЙНА
“ОНДАТРЫГ ҮНЭГҮЙ АГНАДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ”
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА”
УУЛ УУРХАЙН ТАВАН ТӨСӨЛД ЦИАНИД НАТРИ АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ
ХОЁРДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ДУЛААН БАЙНА
ӨВЛИЙН ОЛИМПЫН ӨМНӨ БЭЭЖИН ХОЁР САЯ ХҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВНА
ХИЧЭЭЛ ИРЭХ САРЫН 28-НААС ТАНХИМААР ОРНО
ТББ-УУДЫН ХОЁР ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ ТАЙЛАНГАА ИРҮҮЛДЭГ
ДОРНОГОВЬ АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, БУЛГАН СҮҮЛ МУШГИВ
МОНГОЛЫН АВЛИГЫН ИНДЕКС АХИАГҮЙ
ХАТАН ХААН ЭЛИЗАБЕТИЙН ОЙГООР ШИНЭ ЗООС ГАРГАНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА
БАГАНУУР ЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ 2, НИЙТ ӨВЧЛӨГСӨДИЙН 30 ХУВЬ НЬ ХҮҮХЭД БАЙНА
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НАЙМДУГААР САРЫН 16-НААС 10 ДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАХИН ЗОГСООНО
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 9-Р САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ЗАСВАР ДУУСЧ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Н.ТАВИНБЭХ ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН 90 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРДЛАА
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /БАГАНУУР/
400:400 УРАМШУУЛАЛЫН БОЛЗЛЫГ 9 СУРАГЧ ХАНГАЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО
УЛААНБААТАР-БАГАНУУР /ДҮНЖИНГАРАВ-ХЭРЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВ/ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
БОРООНЫ УЛМААС ДҮҮРГИЙН 1, 4-Р ХОРООНЫ ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРСЭНИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАСВАРЛАЖ БАЙНА
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 81 МЯНГАН СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ НАЙМДУГААР САРЫН II ХАГАСТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ЗУУН САЯД 1 МЕТР БУЮУ ЗУНЫ БОРООНД ЧАНАРАА ТАНИУЛСАН ЗАМ...
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 35 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖЭЭ
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЭХДЭЭ ДАРААХ УТСААР ЦАГ АВААРАЙ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО
НАЙМДУГААР САРЫН 03-ААС ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 3-НД ЭХЭЛНЭ
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН
УОК-ООС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ
БАГАНУУР ДҮҮРЭГТ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 2 ГА ГАЗРЫГ 132 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭН ДУУДАЖ БОРЛУУЛНА