ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО

2020/08/11
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО

Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг цар тахал гарсантай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Тиймээс есдүгээр сарын 1-нд хичээлийн нээлт хийхгүй гэдгийг албаныхан онцолж буй.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танхимаар судлах хичээлдээ бүрэн хамрагдана. Ингэхдээ 40 хүүхэдтэй анги байлаа гэхэд хоёр хуваагдаад, танхимын болон зай сургалтаар хичээлээ үзнэ. Эхний 20 хүүхэд хичээлийн нэгдүгээр цаг дээр 08.00-10.30 цаг хүртэл танхимаар хичээллэсэн бол дараагийн 20 хүүхэд 11.00-13.30 цаг хүртэл хичээллэнэ. Мөн эцэг, эхчүүд эрсдэлтэй гэж үзэж байгаа бол хүүхдээ танхимын сургалтад хамруулахгүйгээр цахим сургалтад явуулж болно. Зайнаас хичээлээ судалж байгаагаа бататгаж, дүнгээ тавиулаад явах боломжтой гэдгийг БШУЯ- с мэдээллэж байна.

ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Сэтгэгдлийг ачааллаж байна ...