Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургадугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьям Жайшанкарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэмсэг ноён С.Жайшанкартай уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлээд, Энэтхэг Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь итгэлт түнш бөгөөд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг шинэ түвшинд хүргэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг болохыг онцоллоо. Энэ хүрээнд Гадаад хэргийн сайдын айлчлал нь хоёр талын харилцааг урагшлуулахад онцгой ач холбогдолтойг тэмдэглэв.
Мөн өнгөрсөн онд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Стратегийн түншлэлийн 10 жилийн ой тохиож, хоёр тал ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдав. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал түлхэц болсныг онцоллоо.
Айлчлалын үеэр байгуулсан баримт бичгүүд нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, Стратегийн түншлэлийн харилцааг өргөн хүрээнд хөгжүүлэх бат бөх суурийг тавьсан гэдгийг тэмдэглэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, Монгол Улсын Их Хурал болон Энэтхэг Улсын Лок Сабха хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга болон Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга нарын харилцан айлчлал нь парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.
Тэрбээр хоёр улсын хууль тогтоох байгууллагууд бодлогын түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан мэдээлэл, туршлага солилцохын зэрэгцээ хөгжлийн тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлсэн сайн туршлага, ололт амжилтаа түгээн дэлгэрүүлэх нь чухал болохыг онцоллоо. УИХ-ын дарга С.Бямбацогт Энэтхэг Улсын хөгжлийн туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлээд, тус улсын парламент эдийн засгийн хөгжлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тухайлбал, Программ хангамжийн технологийн парк (STPI)-ийн тухай хууль, Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль зэрэг эрх зүйн шинэчлэлүүд нь Бенгалуру хотыг дэлхийн технологи, инновацын томоохон төв болгон хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг тодотгов.
Мөн Монгол Улсын Их Хурал Энэтхэгийн хууль тогтоох байгууллагын сайн туршлагаас суралцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Энэ хүрээнд хүнд суртлыг бууруулах, цахим өгөгдлийн хамгаалалтыг сайжруулах, технологи болон санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, залуу үеийг хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засагт бэлтгэх, парламентын дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын чухлыг тэмдэглэв
УИХ-ын дарга С.Бямбацогт хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүд Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтойг уулзалтын үеэр тэмдэглэв.
Тэрбээр Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Мэдээллийн технологи, харилцаа холбоо, аутсорсингийн төв зэрэг бүтээн байгуулалтын төслүүд бодит үр дүнд хүрч байгаад талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын аюулгүй байдал, эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэхэд стратегийн ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг Энэтхэгийн талд хүсэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улс эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог дэмжих чиглэлээр олон улсын арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж ирснийг дурдан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны аравдугаар сард зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Энэтхэг Улсын төлөөллийг оролцохыг урив.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар БНЭУ-ын Лок Сабхагийн даргын мэндчилгээг уламжилж, УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүдийг Энэтхэг Улсад айлчлахыг урив.
Тэрбээр Монгол, Энэтхэг Улс хүчтэй парламентын засаглалтай ардчилсан орнууд болохыг онцлоод, Стратегийн түншлэлийн 10 жилийн хугацаанд олон салбарт үр дүнтэй хамтран ажилласныг тэмдэглэв. Цаашид хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан ирэх 10 жилийн хамтын ажиллагааны зорилт, төлөвлөгөөг тодорхойлох нь чухал гэдгийг онцоллоо.
Мөн хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах нь хоёр талын тэргүүлэх зорилтын нэг гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийллээ.
Сайд Др.С.Жайшанкар Монгол, Энэтхэгийг “оюун санааны ах дүү улс” хэмээн тодорхойлоод, энэхүү уламжлалт найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө ажиллана хэмээн тэмдэглэв. Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцолж, “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Энэтхэг Улсын төлөөллийг оролцуулах урилгыг талархан хүлээн авснаа мэдэгдэв.
Түүнчлэн Монгол Улсаас байгалийн баялаг импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Их Хурал хоёр талын харилцааг бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн С.Зулпхар, М.Сарнай, Д.Энхтуяа болон албаны бусад хүмүүс оролцов.
| УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа | |
| zugchig.mn Facebook |
Харри Кэйн Английг аварлаа
Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор авах боломж олгох төсөл өргөн барив
ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндлөө
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолоос...
Ихэнх нутгаар бороотой
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулна
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Зуданд нэрвэгдсэн малчид даатгалаас 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор авчээ
Нийслэлд цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна
ВАЛЮТЫН НӨӨЦ 3.4 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА
"ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТООР 300 ЗОРЧИГЧИЙГ АВТОБУСААР НЭВТРҮҮЛНЭ. "УАЗ-469" МАРКИЙН МАШИНЫГ ХИЛ ХООРОНД АШИГЛАХГҮЙ"
ДЭЛХИЙ ДАХИНАА НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРЭЛД ГАРАВ
ДОЛООН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
Илон Маск түүхэнд $ 200 тэрбумыг алдсан анхны хүн болов
ДУБАЙ АРХИНЫ ТАТВАРАА ТЭГЛЭВ
ИРЭХ ОНД МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ТЭМЦЭЭН, УРАЛДААН
МАЛЫН ТООГООРОО ХӨВСГӨЛ ТЭРГҮҮЛДЭГ
2023 ОНД БҮХ НИЙТЭЭР АМРАХ 15 ӨДӨР БАЙНА
2023 ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД
МАНАЙ УЛС 30 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА
БАГАНУУР ЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ 2, НИЙТ ӨВЧЛӨГСӨДИЙН 30 ХУВЬ НЬ ХҮҮХЭД БАЙНА
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НАЙМДУГААР САРЫН 16-НААС 10 ДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАХИН ЗОГСООНО
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 9-Р САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ЗАСВАР ДУУСЧ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Н.ТАВИНБЭХ ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН 90 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРДЛАА
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /БАГАНУУР/
400:400 УРАМШУУЛАЛЫН БОЛЗЛЫГ 9 СУРАГЧ ХАНГАЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО
УЛААНБААТАР-БАГАНУУР /ДҮНЖИНГАРАВ-ХЭРЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВ/ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
БОРООНЫ УЛМААС ДҮҮРГИЙН 1, 4-Р ХОРООНЫ ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРСЭНИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАСВАРЛАЖ БАЙНА
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 81 МЯНГАН СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ НАЙМДУГААР САРЫН II ХАГАСТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ЗУУН САЯД 1 МЕТР БУЮУ ЗУНЫ БОРООНД ЧАНАРАА ТАНИУЛСАН ЗАМ...
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 35 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЭХДЭЭ ДАРААХ УТСААР ЦАГ АВААРАЙ
ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО
НАЙМДУГААР САРЫН 03-ААС ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 3-НД ЭХЭЛНЭ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН
УОК-ООС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ
БАГАНУУР ДҮҮРЭГТ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 2 ГА ГАЗРЫГ 132 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭН ДУУДАЖ БОРЛУУЛНА