Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын албан ёсны сайтад энэ сарын 17-ны өдөр байрлуулсан сул орон тооны талаарх мэдээллээр Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 4, Санхүү төрийн сангийн хэлтэст 2, Нийгмийн хөгжлийн хэлтэст 1, Дэд бүтэц үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст 3, Багануур хотын Захирагчийн ажлын албанд 1 сул орон тоо байгаа аж. Тодруулбал: Төрийн захиргааны удирдлагын хэлтэст архивын тасгийн дарга, мэдээллийн технологи дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн, удирдлагын зөвлөгөөний хурал, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн шаардлагатай байгаа аж. Тэгвэл Санхүү, төрийн сангийн хэлтэст төсвийн мэргэжилтэн, Банкны төлбөр, тооцоо хариуцсан мэргэжилтэн /нормативт/ нар Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст хэлтсийн дарга, хөдөө аж ахуйн тасгийн дарга, хот төлөвлөлт, барилгын асуудал хариуцсан мэргэжилтэний сул орон тоо байна. Харин Багануур хотын Захирагчийн ажлын албанд Сууц өмчлөгчийн холбоод, нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэний сул орон тоо гарчээ.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА | |
zugchig.mn Facebook |