Өнөөдрийн онч үгс

Бид бүгдээрээ юу бодож санаж явдгийнхаа үйлийн үр нь билээ.

Будда

Таны мөрөөдөл ирээдүйн тань үндэс суурийг тавих болно.

М. Боздаг

 

Их, дээд сургуулийн төлбөрийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар хэлье. КОВИД-ын хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгч байгаа. Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал гомдлоо өгч болно" гэлээ.