Б.Түвшинг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонголоо

2026/10/12
Б.Түвшинг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонголоо

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа бүлгийн даргаа шинээр сонголоо. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл намын даргаар сонгогдсон учир бүлгийн даргаа шинээр сонгох шаардлагатай болсон юм.

УИХ дахь АН-ын бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлджээ. Тус бүлгийн 42 гишүүнээс 41 нь хуралдаа сууж, санал хураалтад оролцсон байна. Улмаар 24 гишүүний саналаар Б.Түвшин гишүүнийг бүлгийн даргаар сонгожээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгаас бусад хуралдаа суусан байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшингийн товч намтрыг танилцуулъя.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1993 онд Завхан аймгийн Нөмрөг сумийн 10 жилийн дунд сургууль

1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, эдийн засагч, нягтлан бодогч

2007 онд Итали улсын Триесте хотын Олон улсын бизнесийн их сургууль, Олон улсын бизнесийн удирдлага

2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

2018 онд Санхүү эдийн засгийн их сургууль, бизнесийн удирдлагын магистр

2016 оноос МУИС-ийн Эдийн засгийн сургуульд докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1997-1999 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч

2000-2002 онд "Эрэл" ХХК-д ахлах нягтлан бодогч

2003-2018 онд АПУ ХК-д Санхүү хариуцсан захирал

2016-2024 онд "Миг даатгал" ХХК-д ерөнхий захирал

2016-2024 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга

2024 оноос УИХ-ын гишүүн

ШАГНАЛ:

2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

2014 онд Алтангадас одон

2021 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос

Б.Түвшинг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонголоо  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх