Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна

2026/10/06
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Хурлын үеэр нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байгааг хэллээ. Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын дулаан 100 хувь, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 89.6 хувьтай хангажээ. Цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80.5 хувь, ус хангамж, ариутгах татуургын салбарын өвөлжилт 90 хувь, нийтийн эзэмшлийн гудамж талбайн халтиргаа гулгаа арилгах давс, бодисын нөөц бүрдүүлэлт 81 хувьтай. Давс, бодис цацагч тусгай зориулалтын 96 машин, 432 зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангасан гэв.

 

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх