Г.Тэмүүлэнг Хууль зүйн сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ

2026/09/17
Г.Тэмүүлэнг Хууль зүйн сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ

Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох шаардлага үүссэн юм. Засгийн газрын тухай хуулийн 21.5-д заасны дагуу орон гарсан тохиолдолд дараагийн сайдыг 14 хоногийн дотор томилох учиртай. Үүний дагуу Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлсэн юм.  Тэрээр уг саналаа өнөөдөр намынхаа Удирдах зөвлөлд танилцуулан хэлэлцүүллээ. МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг 100 хувийн саналаар дэмжжээ.

Г.Тэмүүлэнг Хууль зүйн сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх