“ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮНЭ БУУРСАН”

2022/01/18
“ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮНЭ БУУРСАН”

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ, ГХЯ, Боомтын зөвлөл хамтран мэдээлэл хийлээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга " Чингэлэгт тээвэр эхлээд долоо хонож байна. Эхний өдөр 20 чингэлэг оруулж байсан бол сүүлийн өдрүүдэд 69 болж нэмэгдсэн. Хилийн 0 цэгээс логистикийн төв хүртэл Хилийн цэргийнхэн тээвэрлэж, тэндээс Улаанбаатар хүртэл жолооч нар хүргэж байгаа. Энэ хугацаанд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн ханш 3.5 сая төгрөг болж бууран хуучин үнэдээ нэлээд дөхсөн. Одоогоор Замын-Үүдэд 5700 орчим тээврийн хэрэгсэл, жолооч тээвэр хийхээр хүлээж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэр хийх нь жолооч нарт нээлттэй. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахиулж зохион байгуулах шаардлагатай" гэлээ. 

 

“ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮНЭ БУУРСАН”  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх