УИХ-аар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр гадаад харилцаанд гаргаж буй зардал, эргээд дипломат ажиллагаагаар хэмнэсэн зардлын талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөв. Тэрээр, “Манай улс 47 дипломат төлөөлөгчийн газартай. Дипломат харилцаанд зарцуулсан санхүүжилтээ зээл, тусламжаар тав дахин нэмэгдүүлж олдог. Манай дипломат ажилтнуудын цалин болон дипломат ажиллагаанд зарцуулж байгаа төсөв дэлхийн дунджаас 40 хувиар бага. Өнгөрсөн жил вакцины татан авалт болон бусад бараа бүтээгдэхүүний татан авалтыг дипломат ажиллагаагаар дамжуулан улсын төсвөөс 26 сая ам.доллар хэмнэсэн” гэлээ.
Б.БАТЦЭЦЭГ: ДИПЛОМАТ ХАРИЛЦААГААР ДАМЖУУЛАН ӨНГӨРСӨН ОНД 26 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХЭМНЭСЭН | |
zugchig.mn Facebook |