АНУ, ОХУ-ын аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт хэлэлцээрийн эхний шат Женев хотноо эхэллээ. 9-нд болсон эхний уулзалтын талаар ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Сергей Рябковын өгсөн мэдээллээс үзвэл хоёр тал хариуцлагатай хандаж байгаа бөгөөд байр сууриа хатуу хамгаалж, үр дүнд хүрэхэд хүнд байсан ч ажил хэрэгч болж өнгөрсөн байна. Тиймээс 10-ны буюу өнөөдрийн уулзалтад найдлага тавьж болно гэж тэрээр хэлсэн байна. “Би хэзээ ч өөдрөг байдлаа алддаггүй” гэж тэрээр хэлсэн байна.
Энэ хэлэлцээрээр ОХУ-ын тавьж буй гол санал нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг, тэр дундаа Украиныг УАЦЭ-д нэгтгэхгүй байх явдал юм. Өөрөөр хэлбэл, Украины хувь заяаг хоёр их гүрэн шийдэж байгаа бөгөөд украинчууд өчигдөр энэ байдлыг эсэргүүцэн жагссан билээ. Тэд АНУ, ОХУ-аас гадна Германыг хэдэн жилийн өмнө тавьж байсан Украиныг Европын холбоонд элсүүлэх саналаа дахин тавьж хөөцөлдөхгүй байна хэмээн буруутгасан юм.
УКРАИНЫ ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ | |
zugchig.mn Facebook |