О.БАТБАЯР: “ОМИКРОН”-Ы СЭЖИГТЭЙ СОРЬЦУУД СӨРӨГ ГАРСАН

2022/01/03
О.БАТБАЯР: “ОМИКРОН”-Ы СЭЖИГТЭЙ СОРЬЦУУД СӨРӨГ ГАРСАН

Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улсад Омикрон хувилбар бүртгэгдээд байна. Манай улсын тухайд хилийн хяналтаа сайжруулж, Омикроны давлагаанаас сэргийлнэ гэж УОК-оос танилцуулсан. Тэр утгаараа гаднаас ирж байгаа иргэдэд хяналт тавиад байгаа юм. Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш манай улсад 95 нислэгээр 9700 гаруй хүн иржээ. Эдгээрээс сэжигтэй тохиолдлуудаас Омикрон хувилбар илрүүлэх генийн дараалал тогтоох шинжилгээ авч байгаа юм байна. Ингэхэд одоогоор Омикрон хувилбар илрээгүй байна. Харин дэлхийн улс орнуудад нийт батлагдсан тохиолдлынхоо 2-10 хувьд энэ шинжилгээг хийж байгаа юм байна. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс болон Их британийн нөхцөл байдлаас харахад Омикрон хувилбарын давлагаа сар орчим үргэлжлээд тогтворжиж байна гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан байна. Мөн өмнө коронавирусээр өвчилсөн болон нэмэлт тунд хамрагдсан хүмүүс Омикрон хувилбараар хөнгөн өвчилж байгаа нь тогтооджээ. Гэвч гуравдугаар тун хийлгээд гурван сарын дараа эсрэг биет багасаж байгаа нь Израйлийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар батлагдсан тул тус улс дөрөвдэх тунг тарихыг зөвшөөрсөн байна. Харин манай улс дөрөвдүгээр тунг албан ёсоор зөвшөөрөөгүй, судалж байгаа талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Батбаяр хэллээ.  ХӨСҮТ-өөс нэмэлт тунд хамрагдаад гурван сар болсон хүмүүсээс эсрэг биетийн шинжилгээ авч, судалгаа хийж байгаа юм байна. Ингэхэд мөн адил эсрэг биет буурч байгаа нь ажиглагдсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 40 гаруй хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм.

 

О.БАТБАЯР: “ОМИКРОН”-Ы СЭЖИГТЭЙ СОРЬЦУУД СӨРӨГ ГАРСАН  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Сэтгэгдлийг ачааллаж байна ...