ФРАНЦ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ ДАЛБААГ ЯЛАЛТЫН ХААЛГАН ДЭЭРЭЭСЭЭ АВЛАА

2022/01/03
ФРАНЦ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ ДАЛБААГ ЯЛАЛТЫН ХААЛГАН ДЭЭРЭЭСЭЭ АВЛАА

Франц улс саяхан Европын холбоог ирэх зургаан сарын турш даргалах эрхээ авсан билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан Ялалтын хаалган дээр байдаг улсынхаа төрийн далбааг Европын холбооны далбаагаар түр сольсон нь хэт барууны үзэлтэй сөрөг хүчний ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар далбааг буцаан буулгажээ. Ирэх дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй Марин Ле Пен “Улс орны нүүр царай болсон газар байрлуулсан төрийн далбаагаа буулгасан нь бэлгэдлийн хувьд улс орны тусгаар байдлыг үгүйсгэж байна” гэдэг агуулгаар эсэргүүцсэн нь олон нийтийн дэмжлэгийг авсан аж. Уламжлалт үзэлтнүүдийн нөлөө бүхий төлөөлөл Валери Пекресс мөн туг сольсныг эсэргүүцэж “Европын холбоог даргалах уу, тийм, Францын ялгарлыг арилгах уу, үгүй” хэмээн твиттер хуудастаа бичжээ.

Засгийн газраас “Тугийг түр зуурт сольсон” гэж тайлбарласан ч нэмэр болсонгүй тугийг буулгасан байна. Харин Марин Ле Пен тэргүүтнүүд улс орныхоо төлөөх тэмцэлд ялалт байгуулсан мэтээр улс төржсөн мэдэгдэл хийжээ.

ФРАНЦ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ ДАЛБААГ ЯЛАЛТЫН ХААЛГАН ДЭЭРЭЭСЭЭ АВЛАА  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх