Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ТҮ 1-3 ангиллын ажилтнуудын асуудлаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "МҮЭХ 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн бодлогоо зарласан. Бидний зүгээс дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэж Монгол Улсын иргэдийн цалин, хөлсийг 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Мөн төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 шатлалаар цалинждаг цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлэх гэрээт ажилтан болгох асуудлыг эсэргүүцэн УИХ, Засгийн газарт шаардлага тавиад байгаа. Засгийн газар гаргаж байгаа шийдвэрээ шуурхай албажуулах хэрэгтэй. Алдаатай хууль тогтоомжууддаа өөрчлөлт оруулах шаардлагтай. Энэ асуудлыг шийдэхээр бид бүх шатанд хэлэлцэж арга хэмжээ авч ажиллана. Мөн миний бие ирэх дөрвөн жилд цалин, хөлсийг нэмэгдүүлэх талаар судалгаа нотолгоотой зүйл ярьсан. Хамгийн чухал нь бусад улс оронд долларын ханш өсөж цалин хөлс үүнийгээ дагаад нэмэгдэж буй. Гэтэл манай улсын цалин, хөлсний хэмжээ маш бага байгаа. Цалин, хөлс нэмэх асуудлыг цахим орчинд тоглоом болгож ярьж байна. Ингэж ярих биш өөрсдийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх шаардлагатай байна. Ирэх жил томоохон бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүмүүс хэдэн төгрөг авах юм. Гадаад ажилчид нь яагаад монгол ажилчдаас илүү цалин авдаг талаар хэлэлцэх хэрэгтэй. МҮЭХ-ноос шаардаж цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх болно. Үүний төлөө бид тэмцэж хамтарч ажиллана" гэлээ.
МҮЭХ: ЦАЛИН ХӨЛСИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ТЭМЦЭНЭ | |
zugchig.mn Facebook |