Малын гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх, халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, УОК-оос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргах зорилгоор УОК-оос орон нутагт Шуурхай бүлэг томилон ажиллуулж байгаа юм.
Энэ дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас ажлын хэсэг гарч дөрвөн чиглэлд үүрэг гүйцэтгэж байна.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан нэгдүгээр ажлын хэсгийн мэдээлснээр Дархан-Уул аймгийн Хонгор, Дархан, Орхон суманд малын гоц халдварт өвчний вакцинжуулалт бүрэн хийгдсэн байна. Мөн ХХААХҮЯ-наас ОХУ-аас малын гоц халдварт шүлхий өвчний вакцин татан авалтын цаг хугацаатай давхцуулан Сэлэнгэ аймаг хил дагуух сумдын малын вакцинжуулалтыг хийжээ. Төв зам дагууд суурин газрын малыг 40-60 хувьтай вакцинжуулжээ.
Сэлэнгэ аймгийн тухайд бүх малд бус, зөвхөн хойд чиглэлд өвчнийг тархаахгүй байх тактикаар вакцинжуулан ажиллаж байгааг Шадар сайдад мэдээллээ.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДӨРВӨН СУМАНД МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ВАКЦИНЖУУЛАЛТ БҮРЭН ХИЙЖЭЭ | |
zugchig.mn Facebook |