Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баасан гарагийн хуралдаанаар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж шинээр 9 хороо байгуулан нийт 33 хороотой болж байна. Харин Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж шинээр 15 байгуулж бөгөөд тус дүүрэг нийт 43 хороотой болно гэсэн үг. Чингэлтэй дүүргийн хувьд одоо байгаа 19 хорооноос 5 хороог хувааж шинээр 5 хороо нэмж байгуулах юм. Ингэснээр нийслэл хот нийт 200 хороотой болно гэдгийг тэрбээр хэллээ. Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “ Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна.
Шинээр 30 хороог байгуулахад урьдчилсан тооцооллоор нэг удаагийн зардалд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо гарсан” гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Д.Гантулга иргэд төрийн үйлчилгээг хороодоос илүү дүүргээс авдаг тул засаглал талаасаа эхлээд хэт их хүн амтай дүүргийг хуваах асуудлыг ярих ёстой хэмээн байр сууриа хэллээ. Гэхдээ дүүрэг хуваах асуудлыг Улсын Их Хурлаас шийдвэрлэдэг бөгөөд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, бүртгэл мэдээлэлтэй холбоотой төрийн үйлчилгээг иргэд хорооноос авдгийг Засаг даргын орлогч онцлов. Улмаар Тэргүүлэгчдийн олонх нь хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг дэмжив.
Хилийн цэсийн маргааныг 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэхийг дэмжлээ
Нийслэлийн зарим дүүрэг, Төв аймгийн зарим сумын хоорондох хилийн цэсийн маргааныг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэх саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Нийслэлийн Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сум, Хан-Уул дүүрэг болон Аргалант, Алтанбулаг, Сонгинохайрхан дүүрэг болон Баянчандмань, Баянцогт сумтай хиллэж байгаа хэсгүүдэд үүссэн хилийн цэсийн маргааныг өнөөдрийг хүртэл аль нэг талдаа шийдвэрлээгүй байгаа юм. Мөн талууд эдгээр маргаантай газарт иргэн, аж ахуйн нэгжид давхардуулж газар олгох асуудал үүсэж байгаа тул дээрх 24 дүгээр тогтоолд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Тэргүүлэгчид үзэж байна. Учир нь тогтоолд “Нийслэлийн нутаг дэвсгэрийн цэс”-ийг баталсан бөгөөд үүгээр дээрх маргаантай хэсгүүд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. Хилийн цэсийн маргаанаас үүдэлтэйгээр Төв аймгаас нийслэлийн нутаг дэвсгэрийн 1975 нэгж талбарт газар олголт хийжээ. Энэхүү хилийн цэсийн маргааны эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргана.
Нийслэлийн өмчид гүний худаг болон ус түгээх хоёр байрыг бүртгэн авлаа
Үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд байрлах гүний худаг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 14 дүгээр гудамж, 33 дугаар хороо Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжинд байрлах ус түгээх байруудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Харин нийслэлийн өмчөөс Баянзүрх дүүргийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын агуулах, гаражийн барилга, 20 дугаар цэцэрлэгийн В байрыг акталж, хаслаа.
Тодруулбал Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэмжээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан. Уг жагсаалтад тус цэцэрлэгийн балансад бүртгэлтэй агуулахын байр, хоёр гараж багтаж, буулгасан аж.
Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэгийн B байрны хувьд бага сургуулийн зориулалтаар баригдаж, 2003 онд ашиглалтад орсон.
Тус барилга нь “Амгалан” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байсан бөгөөд 2018 оноос ашиглалтгүй болсон аж. Тус барилгын газар дээр улсын төвсийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэг барих юм.
Түүнчлэн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 6.583 тэрбум бүхий барилга байгууламж болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг шинээр байгуулсан сургууль, цэцэрлэгийн балансад шилжүүллээ.
| ХОРООДЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ | |
| zugchig.mn Facebook |
Харри Кэйн Английг аварлаа
Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор авах боломж олгох төсөл өргөн барив
ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндлөө
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолоос...
Ихэнх нутгаар бороотой
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулна
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Зуданд нэрвэгдсэн малчид даатгалаас 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор авчээ
Нийслэлд цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна
ВАЛЮТЫН НӨӨЦ 3.4 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА
"ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТООР 300 ЗОРЧИГЧИЙГ АВТОБУСААР НЭВТРҮҮЛНЭ. "УАЗ-469" МАРКИЙН МАШИНЫГ ХИЛ ХООРОНД АШИГЛАХГҮЙ"
ДЭЛХИЙ ДАХИНАА НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРЭЛД ГАРАВ
ДОЛООН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
Илон Маск түүхэнд $ 200 тэрбумыг алдсан анхны хүн болов
ДУБАЙ АРХИНЫ ТАТВАРАА ТЭГЛЭВ
ИРЭХ ОНД МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ТЭМЦЭЭН, УРАЛДААН
МАЛЫН ТООГООРОО ХӨВСГӨЛ ТЭРГҮҮЛДЭГ
2023 ОНД БҮХ НИЙТЭЭР АМРАХ 15 ӨДӨР БАЙНА
2023 ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД
МАНАЙ УЛС 30 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА
БАГАНУУР ЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ 2, НИЙТ ӨВЧЛӨГСӨДИЙН 30 ХУВЬ НЬ ХҮҮХЭД БАЙНА
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НАЙМДУГААР САРЫН 16-НААС 10 ДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАХИН ЗОГСООНО
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 9-Р САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ЗАСВАР ДУУСЧ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Н.ТАВИНБЭХ ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН 90 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРДЛАА
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /БАГАНУУР/
400:400 УРАМШУУЛАЛЫН БОЛЗЛЫГ 9 СУРАГЧ ХАНГАЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО
УЛААНБААТАР-БАГАНУУР /ДҮНЖИНГАРАВ-ХЭРЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВ/ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
БОРООНЫ УЛМААС ДҮҮРГИЙН 1, 4-Р ХОРООНЫ ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРСЭНИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАСВАРЛАЖ БАЙНА
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 81 МЯНГАН СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ НАЙМДУГААР САРЫН II ХАГАСТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ЗУУН САЯД 1 МЕТР БУЮУ ЗУНЫ БОРООНД ЧАНАРАА ТАНИУЛСАН ЗАМ...
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 35 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖЭЭ
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЭХДЭЭ ДАРААХ УТСААР ЦАГ АВААРАЙ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 3-НД ЭХЭЛНЭ
НАЙМДУГААР САРЫН 03-ААС ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН
УОК-ООС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ
БАГАНУУР ДҮҮРЭГТ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 2 ГА ГАЗРЫГ 132 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭН ДУУДАЖ БОРЛУУЛНА