УБЕГ: ЦААШИД РЕГИСТРИЙН ДУГААР ХЭРЭГЛЭХГҮЙ

2021/12/10
УБЕГ: ЦААШИД РЕГИСТРИЙН ДУГААР ХЭРЭГЛЭХГҮЙ

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдэд бүртгэлийн дугаар олгож эхэлсэн. Регистрийн дугаараас гадна бүртгэлийн дугаар хэрэглэх нь улсын бүртгэлийн байгууллагын гол ажлуудын нэг болохыг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэллээ. Тэрээр "2022 оноос хойш иргэнийг регистрийн дугаар биш 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна. Регистрийн дугаар хөгжлийн шатанд тодорхой хэмжээний шаардлага хангахгүй болж байна. Түүнчлэн иргэний улсын бүртгэлд хүйс өөрчлөгдсөний бүртгэл нэмэгдсэн. Энэ бүртгэлийг хийлгэвэл заавал регистрийн дугаар өөрчлөгдөх шаардлагатай болно. Учир нь регистрийн дугаарын сүүлийн орон эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Мөн шүүхээр насаа тогтоолгох шаардлага үүсдэг зэргээс шалтгаалан регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл үүсдэг. Ингээд хуулиараа регистрийн дугаар өөрчлөгдөх боломжтой байгаа учраас регистрийн дугаар давхцахгүйгээр иргэнийг таньж баталгаажуулах түлхүүр байж чадахгүй болоод байна. Ийм учраас иргэнийг таних цор ганц бүртгэлийн дугаар буюу 12 оронтой тоо  шаардлагатай болсон. Гэхдээ регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгана гэсэн ойлголт огт байхгүй. Регистрийн дугаарын хэрэглээнээс бүртгэлийн дугаарын хэрэглээнд шилжинэ гэсэн үг. Цаашдаа бүртгэлийн дугаар хэрэглээд явна" хэмээлээ. 

 

УБЕГ: ЦААШИД РЕГИСТРИЙН ДУГААР ХЭРЭГЛЭХГҮЙ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх