Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.12.10) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 40 минутад гишүүдийн ирц 51.3 хувьд хүрснээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Уртнасанд хандан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэлдээ, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 160, 42 тогтоолоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумдын нутагт Шижигтийн хавцалд Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, станцын барилга, угсралтын ажлыг эхлүүлэхээр тусгасныг онцлоод Засгийн газрын 2019 оны 357 дугаар тогтоолоор уг цахилгаан станц барихаар төлөвлөсөн 28000 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авсан гэж байлаа.
Улмаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг 2019 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөгөө үйлчилгээний гүйцэтгэгчийг Эрчим хүчний яамнаас “Нью гидро проект” ХХК, “ЕНКО” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан байна. Эдгээр хоёр компани 2021 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэсэн. “Нью гидро проект” ХХК нь өнгөрсөн хугацаанд 32 төслийн нарийвчилсан үнэлгээг хийсэн бол “ЕНКО” ХХК нь 184 төслийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн туршлагатай гэдгийг тодотгосон.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд дараах 14 шүүмжийг өгсөн байна. Тухайлбал; -Төслийн нөлөөлөлд өртөх айл өрхийн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, тэдний хэвийн амьдрах нөхцөлийг хангах төлөвлөгөө гаргаж зардлын эх үүсвэрийг заах, түүнийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтныг төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай тохиролцон тайланд тусгах;
-Төсөл хэрэгжих 6 багийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн ИНХ-аас бусад багууд уг төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг дэмжээгүй байна. Иймд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга (ИТХ), сумдын Засаг дарга (ИТХ)-тай хамтран ажиллаж, саналыг дахин авах;
-Төслийн хэрэгжих газраас 10000 орчим га газар усанд автах тул үүссэн нуурын экосистем нь тухай орчинд амьдарч буй айл өрхөд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг тооцох, бэлчээрийн усан хангамж, бусад зүйлсийг тусгах;
-УЦС-ын барилга болон бусад дэд бүтцийн барилга байгууламжид ашиглах 1.2 сая.м түгээмэл тархацтай ашигт малтмалыг хангахаар сонгосон газар, түүнээс ашиглах газар нь холбогдох хууль тогтоомтой нийцэж байгаа эсэхээр тайлбар өгөх, эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулах;
-Усны газраар ус ашиглах боломжит нөөц, техникийн шийдэл талаас нь дүгнэлт гаргуулж, тайланд хавсаргах;
-Дүйцүүлэн хамгааллын ажлын хүрээнд аргаль хонь, янгир ямаа, минжний хувьд ямар арга хэмжээг хаана хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн ямар үйл ажиллагааг хаана, хэрхэн зохион байгуулах;
-Загас дамжуулах сувгийн ямар хувилбарыг санал болгох, хэрэв сувгийн байгууламж барих нь хүндрэлтэй бол загас зөөвөрлөх, шилжүүлэх хувилбарыг боловсруулж тайланд тусгах, ялангуяа Монгол хадрангийн үржлийн үед үржлийн сүргийг далангийн дээд хэсэгт зөөвөрлөх, шилжүүлэх ажлыг хийдэг байх;
-Төсөл хэрэгжих талбайд түүх, соёлын өвд хамаарах ажлыг хэрэгжүүлэх зардал болон уг ажлыг гүйцэтгэх талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон бусад холбогдох хүрээлэн, судалгааны байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр тодорхой зөвлөмж өгөх;
-Төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг олон нийтэд хүргэх, мэдээллийг ил тод байлгах талаар захиалагч, гүйцэтгэгч байгууллагын үүргийг тодорхой тусгах зэрэг шүүмжийг өгч ажилласан гэж байлаа.
Мөн тэрбээр, дээрх шүүмжийн дагуу Эрчим хүчний яам болон үнэлгээний компани Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд холбогдох нэмэлт тооцоо судалгаа, засвар, өөрчлөлтийг хийж, 2021 оны 04 дүгээр сард Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн. Мэргэжлийн зөвлөлийн хурал 2021 оны 5 дугаар сард дахин хуралдаж гурван аймгийн 4 сумын нэгээс бусад багийн иргэдийн Нийтийн Хурал (ИНХ) төслийн үйл ажиллагааг дэмжээгүй асуудлыг авч үзээд Эрчим хүчний яам, үнэлгээний компани төсөл хэрэгжих орон нутгийн иргэдэд төслийн эдийн засаг, экологийн ач холбогдол, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, газар чөлөөлөх, нөхөн олговор олгох хуваарь зэргийг дахин дэлгэрэнгүй танилцуулж, саналыг авч тусгасны дараа үнэлгээний тайланг баталгаажуулахаар шийдвэрлэсэн.
Мэргэжлийн зөвлөлийн хурлаас өгсөн санал, зөвлөмжийн дагуу Эрчим хүчний яам болон үнэлгээний компани холбогдох засвар, өөрчлөлт, тооцооллыг хийж, 2021 оны 5-9 дүгээр сард багийн иргэдийн Нийтийн Хуралд БОННҮ-ний тайланг дахин танилцуулан санал авах ажлыг зохион байгуулсан. Үүний дараа 2 аймгийн 3 сумын 5 багийн ИНХ-аас уг төслийн үйл ажиллагааг дэмжсэн санал өгсөн. Харин Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн ИНХ-аас Эрдэнэбүрэн УЦС барих төслийг дэмжээгүй хэвээр байгааг мэдээлэлдээ дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийг баталгаажуулахаар хуульчилсан тул Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, Засаг даргын эрх үүрэг болон төсөл хэрэгжүүлэгчийн үүрэгт тухайн төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар иргэнд мэдээлэл өгөх, мэдээллээр хангах, иргэний мэдэх эрх хангагдах юм гэдгийг Н.Уртнасан сайд мэдээлэлдээ онцлов.
Төслийн нөлөөлөлд 3 аймгийн 4 сумын 6 багийн 270 айл өрхийн 1100 гаруй хүн амьдарч байна. Төслийн хүрээнд өртөх айл өрхийг нүүлгэн шилжүүлэх болон нөхөн олговорт 9.5 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцооллыг гаргаад байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч Эрчим хүчний яаманд төслийн нөлөөлөлд өртөх айл өрхийн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, иргэдийн хэвийн амьдрах нөхцөлийг хангах төлөвлөгөө, зардлын талаар төсөл хэрэгжих аймаг, сумын Засаг дарга (ИТХ)-тай урьдчилан тохиролцож, зардлыг улсын төсөвт ямар үе шаттайгаар суулгах, ямар байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх болон бусад асуудлыг тодорхой болгуулахаар хандсан. Төсөл хэрэгжүүлэгч Эрчим хүчний яамнаас 2022-2024 оны хооронд дээрх нөлөөлөлд өртөж буй 270 айл өрх болон Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх ерөнхий төлөвлөгөөг гаргасан гэж байлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 112 дугаар захирамжаар “Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын хүчин чадал бүхий Усан цахилгаан станц барих төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Эрчим хүчний сайдаар ахлуулан бусад төлөөллийг оролцуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг хоёр удаа хуралдан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар нарийвчилсан төлөвлөгөө гарган, ажиллаж байна. Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэх нэгж”-ээс төсөл хэрэгжих газар дээр нь 2 удаа очиж ажиллаж, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна. Энэхүү УЦС бүрэн ашиглалтад орсны дараа Ховд голын сав газарт оршиж байгаа Дөргөний усан цахилгаан станц, Хар-Ус нуур, Чоно харайх гол, Хар нуур, Тээлийн гол, Хомын хоолой, Дөргөн нуурт үзүүлэх Хуримтлалын нөлөөллийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу дахин хийх шаардлагатай болно гэдгийг Н.Уртнасан сайд мэдээлэлдээ дурдсан.
Түүнчлэн тэрбээр мэдээлэлдээ, ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэрэглээнд 64,1 тэрбум төгрөгийг 2020 онд зарцуулсан. Үүнээс баруун бүсийн аймгууд эрчим хүчний хэрэглээнийхээ 70 орчим хувийг буюу 16.9 тэрбум төгрөгийн эрчим хүчийг ОХУ-аас импортоор авч ашиглаж байна. Харин Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун 5 аймгийн эрчим хүчний хэрэгцээг хангах боломж бүрдэхийг онцлон тэмдэглэв.
Усны тухай хуулиар эрчим хүчний зориулалтаар ус ашиглах аж ахуйн нэгжүүдэд ус ашиглуулах дүгнэлтийг Усны газар жил бүр гаргаж, Сав газрын захиргаатай гэрээ байгуулан ажиллаж байна. Усан цахилгаан станцид усны нөөц ашигласны төлбөрийг Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолын дагуу борлуулалтын орлогын 5 хувиар тооцож байна. Тухайлбал, Эрдэнэбүрэн УЦС-ын ТЭЗҮ-д 1.0kBт цаг эрчим хүчийг өөрийн өртгөө нөхөх 19 жилийн хугацаанд 6 цент (171 төгрөг)-ээс ихгүй байхаар тусгасан байна. Усан цахилгаан станц жилд 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж, 1.0kBт цаг эрчим хүчийг 171 төгрөгөөр Баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлэхэд борлуулалтын орлогын 5 хувиар тооцож усны нөөц ашигласны төлбөрт бид жилд 3.13 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, 2 хувиар нэмэгдүүлбэл усны нөөц ашигласны төлбөрт 4.38 тэрбум төгрөг төлөх тооцоог гаргаад байна.
Усны нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх асуудлыг салбарын судлаачид үзэхдээ Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Учир нь Усны нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх нь эрчим хүчний үнэ тарифт шууд нөлөөлөх үндсэн нөхцөл бүрдэх үндэслэлтэй гэж үзэж байна. Цаашид УЦС-ын ус ашигласны төлбөрийг борлуулсан эрчим хүчний үнээр тооцож байгаа өнөөгийн практикт, аргачлалыг өөрчилж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийг турбинээр дамжан гарсан усны өнгөрөлтийн хэмжээгээр шилжүүлэн тооцох аргачлалыг судалж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа салбарын сайд мэдээлэлдээ дурдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, Б.Баярсайхан, Х.Болорчулуун, Т.Аубакир, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин, Х.Булгантуяа, Б.Бейсен, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, үг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонссон талаараа үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг Монголдоо урдаа барьдаг туршлагатай хоёр компани 490 сая төгрөгөөр хийсэн байна. Энэ үнэлгээгээр уг станцыг барихад байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гарсан гэж ойлголоо. Ийм учраас иргэд уг үнэлгээнд эргэлзэх шаардлагагүйн зэрэгцээ асуудлыг мушгих, буруу ойлгохгүй байхыг хүсэв. Мөн тэрбээр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолын эх үндэс.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид ОХУ-д эрчим хүчний төлбөрт 300-аад тэрбум төгрөгийг төлсөн. Жилд дунджаар 20 орчим тэрбум төгрөгийг эрчим хүчний төлбөрт төлдөг. Ирэх 20 жилийн хугацаанд 400 гаруй тэрбум төгрөг эрчим хүчний төлбөрт төлөх нь. Тиймээс, бид ОХУ-д ирэх 40 жилд төлөх төлбөрөөрөө монголд 100 жил тасралтгүй найдвартай ажиллах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай болохын чухлыг онцлон тэмдэглээд өнөөдөр баруун аймгууд ОХУ-аас нийт эрчим хүчнийхээ 70 хувийг авч байгаа. 1.0 кВт эрчим хүчийг ОХУ-аас 250 төгрөг, БНХАУ-аас 350 орчим төгрөгөөр авдаг бол Дөргөний усан цахилгаан станц 1.0 кВт эрчим хүчийг 38 төгрөгөөр үйлдвэрлэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний үнэ тариф хямдарна. Хямд үнэтэй эрчим хүч гэдэг бол үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх том боломжийг иргэд, аж ахуйн нэгжид олгоно гэсэн үг гэдгийг тодотголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.
| ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛт ЭХЛҮҮЛСНЭЭР БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛлийн ТАЛААР Н.УРТНАСАН САЙД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ | |
| zugchig.mn Facebook |
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Зуданд нэрвэгдсэн малчид даатгалаас 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор авчээ
Нийслэлд цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна
ВАЛЮТЫН НӨӨЦ 3.4 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА
"ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТООР 300 ЗОРЧИГЧИЙГ АВТОБУСААР НЭВТРҮҮЛНЭ. "УАЗ-469" МАРКИЙН МАШИНЫГ ХИЛ ХООРОНД АШИГЛАХГҮЙ"
ДЭЛХИЙ ДАХИНАА НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРЭЛД ГАРАВ
ДОЛООН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
Илон Маск түүхэнд $ 200 тэрбумыг алдсан анхны хүн болов
ДУБАЙ АРХИНЫ ТАТВАРАА ТЭГЛЭВ
ИРЭХ ОНД МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ТЭМЦЭЭН, УРАЛДААН
МАЛЫН ТООГООРОО ХӨВСГӨЛ ТЭРГҮҮЛДЭГ
2023 ОНД БҮХ НИЙТЭЭР АМРАХ 15 ӨДӨР БАЙНА
2023 ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД
МАНАЙ УЛС 30 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА
ЦАГААННУУР БООМТ 10 ХОНОГ АМАРНА
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ 3.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫГ ХОЁРДУГААР САРЫН 20-НД ЗОХИОН БАЙГУУЛНА
Э.БАТ-ҮҮЛ: АРДЧИЛСАН НАМЫГ ХОЁР ДАХЬ УКРАИН ШИГ ҮЗЭЖ БАЙНА
Э.БАТ-ҮҮЛ ШҮҮХ ХУРАЛД БИЕЧЛЭН ОРОЛЦОЖ БАЙНА
УУХҮЯ: ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН БАЙНА
“ОНДАТРЫГ ҮНЭГҮЙ АГНАДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ”
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА”
УУЛ УУРХАЙН ТАВАН ТӨСӨЛД ЦИАНИД НАТРИ АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ
ХОЁРДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ДУЛААН БАЙНА
ӨВЛИЙН ОЛИМПЫН ӨМНӨ БЭЭЖИН ХОЁР САЯ ХҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВНА
ХИЧЭЭЛ ИРЭХ САРЫН 28-НААС ТАНХИМААР ОРНО
ТББ-УУДЫН ХОЁР ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ ТАЙЛАНГАА ИРҮҮЛДЭГ
ДОРНОГОВЬ АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, БУЛГАН СҮҮЛ МУШГИВ
МОНГОЛЫН АВЛИГЫН ИНДЕКС АХИАГҮЙ
ХАТАН ХААН ЭЛИЗАБЕТИЙН ОЙГООР ШИНЭ ЗООС ГАРГАНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА
БАГАНУУР ЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ 2, НИЙТ ӨВЧЛӨГСӨДИЙН 30 ХУВЬ НЬ ХҮҮХЭД БАЙНА
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НАЙМДУГААР САРЫН 16-НААС 10 ДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАХИН ЗОГСООНО
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 9-Р САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ЗАСВАР ДУУСЧ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Н.ТАВИНБЭХ ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН 90 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРДЛАА
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /БАГАНУУР/
400:400 УРАМШУУЛАЛЫН БОЛЗЛЫГ 9 СУРАГЧ ХАНГАЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО
УЛААНБААТАР-БАГАНУУР /ДҮНЖИНГАРАВ-ХЭРЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВ/ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
БОРООНЫ УЛМААС ДҮҮРГИЙН 1, 4-Р ХОРООНЫ ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРСЭНИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАСВАРЛАЖ БАЙНА
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 81 МЯНГАН СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ НАЙМДУГААР САРЫН II ХАГАСТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ЗУУН САЯД 1 МЕТР БУЮУ ЗУНЫ БОРООНД ЧАНАРАА ТАНИУЛСАН ЗАМ...
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 35 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖЭЭ
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЭХДЭЭ ДАРААХ УТСААР ЦАГ АВААРАЙ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО
НАЙМДУГААР САРЫН 03-ААС ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 3-НД ЭХЭЛНЭ
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН
УОК-ООС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
БАГАНУУР ДҮҮРЭГТ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 2 ГА ГАЗРЫГ 132 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭН ДУУДАЖ БОРЛУУЛНА
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ