АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа удахгүй "Бээжин 2022" олимпыг дипломат аргаар бойкотлохоо зарлах төлөвтэй байна. Энэ тухай CNN ням гарагт өөрийн эх сурвалжаас эш татан мэдээллээ.
Өөрөөр хэлбэл өвлийн олимпод Америкийн албаны хүмүүс бүрэн оролцохгүй ажээ. Ийм шийдвэр нь Америкийн тамирчдыг тэмцээнд оролцох боломжийг нь алдагдуулахгүйгээр Хятадад тодорхой сануулга өгөх арга юм. Өмнө нь энэ сэдвээр сэтгүүлчдийн асуултад Ерөнхийлөгч Жо Байден хариулт өгөхөөс татгалзсан юм.
Энэ оны тавдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси олон улсын хамтын нийгэмлэгт хандан Хятадад болох олимпын наадмыг дипломат аргаар бойкотлохыг уриалсан юм. Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд иргэдийнэрх зөрчигдөж буйд анхаарал хандуулан дэлхийн тэргүүлэгч орнуудын удирдагчид Бээжингийн олимпод оролцохгүй байхыг тэрээр шаардсан. Харин Бээжингийн зүгээс хатагтай Пелосийн мэдэгдлийг эрс няцаасан билээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Үндэсний олимпийн хороо бойкот хийхийг эсэргүүцэж байгаа юм.
Өвлийн XXIV олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжинд болно.
ЦАГААН ОРДОН БЭЭЖИНГИЙН ОЛИМПЫГ ДИПЛОМАТ АРГААР БОЙКОТЛОНО | |
zugchig.mn Facebook |