АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС НЭГ АЛТ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021/12/06
АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС НЭГ АЛТ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Ливан улсын Бейрут хотноо жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээний өсвөр үеийн ангилалд манай улсаас  долоон эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин оролцож, нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ.

Охидын -57 кг-ын жинд Сонгино хайрхан дүүргийн спорт хороо, "Хаан хүнс импекс" дэвжээний тамирчин О.Оюунчимэг алт, +70 кг-д Хан-Уул дүүрэг "Женко" клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл, хөвгүүдийн 55 кг-д Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Б.Жанцандорж хүрэл медаль хүртсэн байна. 

 

АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС НЭГ АЛТ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх