АГААРЫН БОХИРДОЛ НЭМЭГДСЭН ГЭЛЭЭ

2021/12/06
АГААРЫН БОХИРДОЛ НЭМЭГДСЭН ГЭЛЭЭ

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн " Энэ оны агаарын чанарын дунджийг тайлбарлавал өнгөрсөн жилтэй харилцуулахад агаарын чанар муудсан гэх үзүүлэлт гарсан. Учир нь өнгөрсөн онд нийслэл бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байсан. Тухайн үед автотээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчих хөдөлгөөнд оролцоогүй тул агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан юм.

Энэ жилийн хувьд агаарын чанар PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн байна. Мөн Улаанбаатар хотод түр оршин суудаг 20 орчим мянган өрхөөс шалтгаалан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдээд байна. Мөн автомашины тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон. Энэхүү олон хүчин зүйлс нь агаарын чанарт нөлөөлж байна” гэлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн  компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал “Одоогоор 30 мянган орчим өрхөд угаарын хийн мэдрэгч, дамжуулагчийг суурилуулаад байна. Тус мэдрэгчээр дамжуулан 547 дуудлагад яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.  Дуудлага ирсэн өрхөд шалгалт хийхэд угаарын хийн хордлогод өртөж байгаа айлууд ихэвчлэн уламжлалт монгол зуух ашигладаг эсвэл зуухны битүүмж алдагдсан гэх шалтгаанаас угаартах эрсдэл үүсээд буй. Тиймээс агаарын чанар мөн өөр олон эрсдэлээс хамгаалж болох бүрэн шаталгаат зуухыг ашиглахыг уриалж байна. Бүрэн шаталгаат зуух нь энгийн зуухыг бодвол 4-5 цаг шаталт явуулах, угаарын хий алдуулахгүй байх зэрэг олон эерэг үр дүнтэй. Мөн сайжруулсан шахмал түлшний чанарт өөрчлөлт ороогүй. Одоогоор 1.6 сая тонн түлшний нөөц байгаа”гэв.

 

 

АГААРЫН БОХИРДОЛ НЭМЭГДСЭН ГЭЛЭЭ   
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх