Архангай аймагт хүүхэд зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэг цахим орчинд тархсан. Энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэхийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрээр "Хүүхдийг ивээх сангаас хийсэн судалгаагаар нийт сурагчдын 38 хувь нь сургууль, цэцэрлэгийн орчинд хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байна. Энэ асуудалд ганц салбарын яам биш, нийгмээрээ хамтарч ажиллах шаардлага бий боллоо. 2022 оныг сургуулийн орчинд хүчирхийллийг бууруулах жил болгон зарлахаар ажиллаж байна. Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон. Энэ асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн байна" гэлээ.
Л.ЭНХ-АМГАЛАН: АРХАНГАЙД ХҮҮХЭД ЗОДСОН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ БАЙСАН | |
zugchig.mn Facebook |