Хүйтний улирал эхэлснээр угаартах эрсдэл нэмэгддэг тул угаарын хийн мэдрэгчийг зөв ашиглах дараах зөвлөмжийг Онцгой байдлын ерөнхий газраас хүргэж байна.
Угаарын хийн хэмжигч нь гэрэл асаж, дуугарч дохиолол өгдөг. Төхөөрөмжид улаан гэрэл асч байвал угаарын хий мэдрэгдэж байна гэсэн үг. Харин ногоон гэрэл 30 секунд тутамд анивчвал аюулгүй хэвийн байгааг илтгэж байгаа аж. Мөн шар гэрэл анивчвал төхөөрөмжид гэмтэл гарсныг илтгэдэг байна. Ямар ч нөхцөлд дохиоллыг тоохгүй өнгөрч болохгүй бөгөөд угаар мэдрэгчээ долоо хоног бүр шалгаж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Дохио дуугарч байгаа нөхцөлд:
Дохиоллын санах ой гэж юу вэ?
Таныг эзгүйд дохиолол дуугарсан бол та дараа нь Test/Reset товчлуурыг хэдэн секундийн турш дарахад ногоон гэрэл секунд бүр анивчиж, илэрсэн угаарын хийн дээд хэмжээг дэлгэц дээр үзүүлнэ. Товчлуурыг дахин дарах юм уу эсвэл нэг минутын дараа төхөөрөмж автоматаар хэвийн байдалд эргэн орох болно.
Дохиолол дуугарсан үед ямар арга хэмжээ авах вэ?
ШАР ГЭРЭЛ НЬ УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧИД ГЭМТЭЛ ГАРСНЫГ ИЛТГЭДЭГ | |
zugchig.mn Facebook |