Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг корпорац болгох бүтцийн өөрчлөлтийг судалж, Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулахаар болсон байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчит компаниудын толгой компани бөгөөд компаниудаа ашигтай ажиллуулах, ашиггүй ажиллаж байгааг нь татан буулгах хэмжээний эрх мэдэлтэй байгууллага. Тиймээс өөрчлөлт оруулж корпорац болгох асуудлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар судалсан бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулна гэдгийг тус газрын дарга Б.Цэнгэл хэлсэн юм. Тэрээр "Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг корпорацын бүтэц рүү оруулах боломжийг судалсан. Бусад орны туршлагыг судлаад Төрийн өмчийн корпорац болгох боломжтой гэсэн хувилбарыг гаргаж ирээд Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна.
Мөн энэ намрын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн өмчит компанийн тухай хуулийг шинээр боловсруулан УИХ-д өргөн барих гэж байгаа. ТУЗ үр дүнгүй ажиллаж, Компанийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзэж байгаа." гэв.
ТӨБЗГ-ЫГ КОРПОРАЦ БОЛГОНО | |
zugchig.mn Facebook |