АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-25-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 250 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас таван гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.
Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 120 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, зургаан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 114 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байгаа аж. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Дулааны цахилгаан станц-4”, “Төрийн орон сууцны корпораци” зэрэг төрийн өмчит хуулийн этгээдийн нийт 52 албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахаар шинээр хүлээн авч, зургааг нь хянан шийдвэрлэсэн байна
77 ХҮНИЙ ХОМ-ИЙГ ХЯНАЖ БАЙНА | |
zugchig.mn Facebook |