Г.ГАН-ЭРДЭНЭ КЮҮШЮҮ БАШЁГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2021/11/29
Г.ГАН-ЭРДЭНЭ КЮҮШЮҮ БАШЁГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 15 дахь өдрийн барилдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус барилдаанд 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшотой учраа таарч, ошидаши мэхээр хаясан юм. Ийнхүү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ  анх удаа нэг ч уналгүй 15 даваатай тэргүүллээ. Их аварга Тэрүнофүжи 2021 оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлж буй. Түүнчлэн хоёр дахь удаагаа Японы Эзэн хааны цомыг хүртлээ. 

 

Г.ГАН-ЭРДЭНЭ КЮҮШЮҮ БАШЁГ ТЭРГҮҮЛЛЭЭ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх