ИЗРАИЛЬ ХИЛЭЭ ХААВ

2021/11/29
ИЗРАИЛЬ ХИЛЭЭ ХААВ

Израиль Улсад коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн тул хоёр долоо хоногийн хугацаанд хилээ хаахаар болжээ. Мөн гадаадаас ирж буй өөрийн иргэдийг заавал тусгаарлах журам мөрдөх юм. Израилийн Ерөнхий сайдын албанаас мэдээлснээр, вакцин хийлгэсэн эсвэл өвчлөөд эдгэрсэн израильчууд эх орондоо буцаж ирэхдээ заавал PCR шинжилгээ өгнө. Зочид буудалд гурав хоног тусгаарлагдаад дахин шинжилгээнд хамрагдаж бөгөөд вакцинд хамрагдаагүй израилчуудад долоо хоног тусгаарлалтад орох дэглэм тогтоожээ. Мөн коронавирусийн халдвартай хүмүүсийн гар утсаар хөдөлгөөнийг нь хянах журам үйлчилж эхэллээ.

Одоогоор тус улсад омикрон хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдээд байна.

Бямба гарагт Малавиас ирсэн гадаадын иргэнд халдвар илэрсэн бол ням гарагт Өмнөд Африкаас ирсэн израиль эмэгтэй омикрон хувилбар илэрчээ. Израилийн хил 2020 оны гуравдугаар сараас 2021 оны арваннэгдүгээр сар хүртэл гадаадын иргэдэд хаалттай байсан юм. Тавдугаар сараас эхлэн туршилтын хөтөлбөрийн хүрээнд гадаадын жуулчны цөөн бүлгийг тус улсад хүлээн авч байсан бол  11 дүгээр сарын нэгнээс сүүлийн зургаан сард вакцин хийлгэсн гадаадын жуулчдад хилээ бүрэн нээсэн билээ.

 

ИЗРАИЛЬ ХИЛЭЭ ХААВ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх