525 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 10 ХҮН ЭНДЖЭЭ

2021/11/23
525 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 10 ХҮН ЭНДЖЭЭ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 525 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 341 нь Улаанбаатар хотод, 184 нь орон нутагт батлагдсан байна. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1885 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8127 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 15100 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 3099
  • Хүндэвтэр- 3859
  • Хүнд- 980
  • Маш хүнд 189 хүн байна.

 

525 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 10 ХҮН ЭНДЖЭЭ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх