Манай улс 8 төрлийн ан амьтныг агнах зөвшөөрөл олгодог. 2020 онд коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ховор ан амьтныг агнуулаагүй. Энэ жил Засгийн газраас тогтоосон тоогоор буюу угалз 100, тэх120, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250 хүртэл тоогоор агнах зөвшөөрлийг олгоод байгаа юм. Мөн тул загас 540 хүртэл тоогоор барьж, буцаан тавих зөвшөөрөл олгожээ. Харин зэрлэг гахай агнах зөвшөөрөл энэ жил олгоогүй байна. Ховор ан амьтны агнуурын зөвшөөрөл, орлогын асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас тодрууллаа.
-Ховор ан амьтныг агнах, агнуурын бүсийг хэрхэн тогтоодог юм бэ?
-Амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай Амьтны тухай хууль 2012 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийг мөрдөж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой 7 эрх зүйн актыг мөрдөн ажиллаж байна. Засгийн газрын 93 дугаар тогтоолоор батлагдсан Ховор ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох тусгай журмаар зохицуулдаг. 2012 оноос өмнө Монгол орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь агнуурын бүс байсан.
-Одоо хичнээн агнуурын бүс байна вэ?
-Шинэчлэгдэн батлагдсан хуулиар агнуурын бүсүүдийг тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт 19 аймагт 171 агнуурын бүс байна. Нийтдээ угалз, тахь, бор гөрөөс, цагаан зээр, халиун буга зэрэг 8 амьтанд болон тул загасанд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Тул загасыг тусгай сонирхлын жуулчдад агнах биш барих зориулалтаар зөвшөөрөл олгож байна.
-Агнуурын бүсийн менежментийг нь тухайн орон нутагт нь хариуцуулсан байдаг байх аа. Тухайн жилийн ан агнуурын тоо толгойг хэрхэн тооцож гаргадаг вэ?
-Агнуурын бүсүүдийг 2012 онд батлагдсан шинэ хуулиар тухайн орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд менежментийг нь хариуцуулж өгсөн. Ингэж менежмеэнт хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн жилийнхээ ан амьтны нөөцийн судалгааг тогтоож, гаргана. Тухайн жилдээ ямар тоо толгойгоор агнах зөвшөөрлийг олгох вэ гэдгээ тогтоохын тулд нэгдүгээрт орон нутгаас ирсэн саналыг үндэслэнэ. Хоёрдугаарт, тухайн ан амьтны нөөцийн судалгаан дээр үндэслэж гаргадаг юм. Жил болгон Засгийн газрын тогтоолоор батлагддаг тоо хэмжээндээ зохицуулалт хийж, 19 аймгийн 171 агнуурын бүсэд хуваарилдаг.
-Агнуур олгож байгаа тусгай зөвшөөрлийг олгодог нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Энэ талаар...
-Зарим тохиолдолд иргэд ховор ан амьтан агнах хүсэлт ирүүлдэг. Мөн тухайн менежментийг хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлт ирүүлдэг. Цаашдаа 2013 оны 93 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нэн шаардлагатай болжээ гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл амьтантай холбоотой, БОАЖ-ын яам төлбөр хураамжийг төвлөрүүлдэг мэтээр ташаа мэдээлэл их гардаг. Үүнд цэг тавьж, эцсийн мэдээллийг үнэн бодит байдлаар гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.
-Агнах амьтдын тоо толгойг хэт нэмэгдүүлж зөвшөөрөл олгосон гэх асуудал тайлбар хийх хэрэгтэй байх?
-Амьтны тоо толгойн хэмжээг хэвлэлээр гарч байгаа шиг эрс өсгөсөн явдал байхгүй. Тухайлбал, 2020 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ховор ан амьтныг агнах ажиллагаа явагдаагүй. 2019 онд угалз 86, тэх 95, халиун буга 40 тоо толгойг агнах тусгай зөвшөөрөл олгогдсон байна. 2021 онд угалз 100, тэх 120, халиун буга 60 гэсэн тоо толгойгоор зөвшөөрөл өгсөн. 2020 онд энэ агнуур хийгдээгүйгээс үүдээд өмнөх хүсэлтүүд байсан. Хоёр онд хуваагаад үзэхээр 2019 оныхоос ч бага хэмжээтэй зөвшөөрөл олгосон байгаа юм. Иймээс баримтгүй мэдээлэл түгээж, ан агнуурын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг гүтгэх, янз бүрийн байдлаар ташаа мэдээлэлд автуулах байдлыг БОАЖЯ-наас эсэргүүцэж, бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн.
-Агнуурын амьтдын үнэлгээг хэрхэн тогтоодог вэ?
-Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор Монголбанкны тухайн жилийн валютын ханшаар тооцдог байгаа. Жишээ нь, угалз 24.000, говийн алтайн тэх 13.000-14.000 гээд үнийг тодорхой тогтоогоод өгчихсөн.
-Эдгээр төлбөр тооцоо хаана төвлөрдөг вэ?
-Энэ талаар ташаа мэдээлэл их гардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ орлогыг төвлөрүүлэх чиг үүрэг байхгүй. Энэ бол орон нутагт төвлөрдөг орлого. 2018-2019 оны дүн мэдээгээр 7.5 тэрбум төгрөгийг Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байгаа. 2018 оны үнийн дүнгээс 2019 онд 1.8 тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрсөн байгаа.
-Цаашдаа салбар яамнаас үнэ үнэлгээ, тоо толгойн хэмжээн дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ талаар БОАЖЯ-ны байр суурь бодлого маш тодорхой байгаа. Нэгдүгээрт 2011 оны үнэлгээг өөрчлөх шаардлагатай. Биологийн олон янз байдлыэн үнэлгээн дээр судалгаа хийж 2021 онд нийцүүлсэн цаашдаа ямар үнэлгээ тавих вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийж байна. Нийтдээ 354 биологийн олон янз байдлын үнэлгээг өөрчлөх шаардлагатай гэсэн судалгааг гаргасан.
| Н.УРТНАСАН: АГНАХ АМЬТДЫН ТОО ТОЛГОЙ БУУРЧ БАЙНА | |
| zugchig.mn Facebook |
Харри Кэйн Английг аварлаа
Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор авах боломж олгох төсөл өргөн барив
ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндлөө
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолоос...
Ихэнх нутгаар бороотой
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулна
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Зуданд нэрвэгдсэн малчид даатгалаас 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор авчээ
Нийслэлд цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна
ВАЛЮТЫН НӨӨЦ 3.4 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА
"ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТООР 300 ЗОРЧИГЧИЙГ АВТОБУСААР НЭВТРҮҮЛНЭ. "УАЗ-469" МАРКИЙН МАШИНЫГ ХИЛ ХООРОНД АШИГЛАХГҮЙ"
ДЭЛХИЙ ДАХИНАА НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРЭЛД ГАРАВ
ДОЛООН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
Илон Маск түүхэнд $ 200 тэрбумыг алдсан анхны хүн болов
ДУБАЙ АРХИНЫ ТАТВАРАА ТЭГЛЭВ
ИРЭХ ОНД МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ТЭМЦЭЭН, УРАЛДААН
МАЛЫН ТООГООРОО ХӨВСГӨЛ ТЭРГҮҮЛДЭГ
2023 ОНД БҮХ НИЙТЭЭР АМРАХ 15 ӨДӨР БАЙНА
2023 ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД
МАНАЙ УЛС 30 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА
БАГАНУУР ЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ 2, НИЙТ ӨВЧЛӨГСӨДИЙН 30 ХУВЬ НЬ ХҮҮХЭД БАЙНА
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НАЙМДУГААР САРЫН 16-НААС 10 ДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАХИН ЗОГСООНО
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 9-Р САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ЗАСВАР ДУУСЧ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Н.ТАВИНБЭХ ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН 90 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРДЛАА
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /БАГАНУУР/
400:400 УРАМШУУЛАЛЫН БОЛЗЛЫГ 9 СУРАГЧ ХАНГАЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО
УЛААНБААТАР-БАГАНУУР /ДҮНЖИНГАРАВ-ХЭРЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВ/ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
БОРООНЫ УЛМААС ДҮҮРГИЙН 1, 4-Р ХОРООНЫ ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРСЭНИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАСВАРЛАЖ БАЙНА
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 81 МЯНГАН СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ НАЙМДУГААР САРЫН II ХАГАСТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ЗУУН САЯД 1 МЕТР БУЮУ ЗУНЫ БОРООНД ЧАНАРАА ТАНИУЛСАН ЗАМ...
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 35 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖЭЭ
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЭХДЭЭ ДАРААХ УТСААР ЦАГ АВААРАЙ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО
НАЙМДУГААР САРЫН 03-ААС ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 3-НД ЭХЭЛНЭ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО
УОК-ООС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ
БАГАНУУР ДҮҮРЭГТ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 2 ГА ГАЗРЫГ 132 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭН ДУУДАЖ БОРЛУУЛНА