Өчигдрөөс томуугийн эсрэг дархлаажуулалт эхэлсэн. Тэгвэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдаж болох эсэх асуудал эцэг, эхчүүдэд эргэлзээ дагуулж байсан. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүүхдэд 21 хоногийн дараа томуугийн вакцин хийж болно гэж НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхтуяа мэдээллээ.
Өрхийн эмнэлгүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд, хоёр, гурван настай хүүхдэд улирлын томуугийн эсрэг вакцин тарихаар төлөвлөсөн. Хүний бөөгнөрлөөс сэргийлж, 4-11 насныхан буюу сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийг тухайн орчинд нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болсон. Тийм учраас эхний ээлжинд эцэг эхээс зөвшөөрөл авч гарын үсэг цуглуулах юм байна. Гарын үсэг цуглаж, тодорхой төлөвлөгөө гарсны дараа явуулын баг ажиллаж эхлэх юм.
Хэдийгээр улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг есдүгээр сарын 20-ноос хойш эхэлдэг ч энэ жил коронавирусийн халдвартай зэрэгцэн томуугийн дэгдэлт гарахаас сэргийлж, тогтсон хугацааг наашлуулсан.
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДАХЫН ТУЛД:
ХАЛДВАР АВААД ЭДГЭРСЭН ХҮҮХЭД 21 ХОНОГИЙН ДАРАА ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАЖ БОЛНО | |
zugchig.mn Facebook |