"Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь" сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт” болов. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эдийн засагт тодорхой эерэг үр дүнгүүд ажиглагдаж байна. Энэ үед төрөөс гаргаж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, улстөржүүлэхгүй байх нь чухал байна. Цар тахал хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хэвээр байгаа энэ үед төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал” хэмээв. Тэрээр цааш нь "Бидэнд иргэдийнхээ бодит орлогыг өсгөх, хэрэглээг нь дэмжих, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авилгал, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, хүртээмжийг нь сайжруулах, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудлууд шил шилээ даран хүлээж байна. Тийм учраас улс орны эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх явдал чухал байна. Энэ зорилтын хүрээнд стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхийн зэрэгцээ экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүдийг шинээр барьж байгуулан, ажлын байрыг олноор бий болгож, үйлдвэрлэгч, экспортлогч улс болох шаардлагатай байна. Дээрх зорилтуудыг бодит ажил хэрэг болгож, үр дүн авчрахад төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдлыг чанд хадгалж, түүн дотроо гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг тууштай мөрдөх зэрэг эдийн засгийн суурь зарчмуудыг төр, хувийн хэвшил хөрөнгө оруулагчид үйл ажиллагаандаа онцгой анхаарч ажиллах ёстой. Хэчнээн том бүтээн байгуулалт, үр дүнтэй шинэчлэлүүд хийсэн ч макро эдийн засгийн тогтворгүй байдал байсаар байвал бидний хүрэх амжилтыг агшин зуур салхинд хийсгэх эрсдэлтэйг бид байнга санах хэрэгтэй. Судалгаанаас харахад сүүлийн 10 гаруй жилд манай орны ядуурлын түвшин харьцангуй хурдтай буурсан хэдий ч нийт хүн амын гуравны нэг нь ядуу хэвээр байгаа. Энэ утгаараа Монголчууд бид ядуурлыг бууруулахад онцгой анхаарч, ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болъё. Тиймээс бид ядуурлын тухай өдөр бүр санаж, ялангуяа цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллах нь зүйтэй" гэлээ.
| У.ХҮРЭЛСҮХ: 10 ЖИЛИЙН ДОТОР НЭН ЯДУУРАЛГҮЙ ОРОН БОЛЪЁ | |
| zugchig.mn Facebook |
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-,Тогтвортой” хэмээн үнэлжээ
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
Эрхүү мужид үүссэн нөхцөл байдлын Монгол Улсад үзүүлэх эрсдэл "БАГА" гэж үнэлэв
Нобелийн шагналын эзэд тодорч эхэллээ
Оюутнуудын эсэргүүцлийн улмаас Францад сургуулиудыг хаана
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна
Ш.Энхийн-Од NBA-тай гэрээ байгуулсан Монголын анхны тоглогч боллоо
УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Б.Эрхэмбаяр финалын буудлагад шалгарлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой
Д.Ганбат: УИХ-ын гишүүн гэдэг бол эрх эдлэх албан тушаал биш. Хариуцлага хүлээх үүрэг
ТӨХК-иуд дахь “хувалзнууд”
Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна
Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв
Г.Тэмүүлэнг Хууль зүйн сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ
С.Бямбацогт: Төр төвтэй бус, хүн төвтэй хууль баталдаг байх нь "Нээлттэй Парламент"-ын үнэт зүйл юм
Харри Кэйн Английг аварлаа
Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор авах боломж олгох төсөл өргөн барив
ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндлөө
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА
БАГАНУУР ЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ 2, НИЙТ ӨВЧЛӨГСӨДИЙН 30 ХУВЬ НЬ ХҮҮХЭД БАЙНА
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НАЙМДУГААР САРЫН 16-НААС 10 ДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАХИН ЗОГСООНО
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 9-Р САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ЗАСВАР ДУУСЧ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Н.ТАВИНБЭХ ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН 90 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРДЛАА
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /БАГАНУУР/
400:400 УРАМШУУЛАЛЫН БОЛЗЛЫГ 9 СУРАГЧ ХАНГАЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО
УЛААНБААТАР-БАГАНУУР /ДҮНЖИНГАРАВ-ХЭРЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВ/ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
БОРООНЫ УЛМААС ДҮҮРГИЙН 1, 4-Р ХОРООНЫ ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРСЭНИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАСВАРЛАЖ БАЙНА
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 81 МЯНГАН СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ НАЙМДУГААР САРЫН II ХАГАСТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ЗУУН САЯД 1 МЕТР БУЮУ ЗУНЫ БОРООНД ЧАНАРАА ТАНИУЛСАН ЗАМ...
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 35 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО
НАЙМДУГААР САРЫН 03-ААС ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЭХДЭЭ ДАРААХ УТСААР ЦАГ АВААРАЙ
ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖЭЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 3-НД ЭХЭЛНЭ
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО
УОК-ООС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
БАГАНУУР ДҮҮРЭГТ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 2 ГА ГАЗРЫГ 132 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭН ДУУДАЖ БОРЛУУЛНА
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ