Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаны бусад хүмүүс “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр өнөөдөр ажиллалаа.
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан бөгөөд, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зүүн бүсийн үйлдвэрийг барьж, аравдугаар сарын 1-нээс бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Таван толгой түлш компани нь боловсруулсан түлшээ задгайгаар гаргахгүй бөгөөд 25 кг-аар савлаж гаргахтай холбоотойгоор савлагааны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил мөн хийгдэж байна. Улмаар энэ сарын 15 гэхэд тоноглолыг бүрэн суурилуулж дуусгана гэдгийг тус компанийн ерөнхий инженер М.Жавхлан танилцууллаа.
Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдэг аж. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан гэдгийг Ерөнхий инженер хэлсэн юм.
Харин Таван толгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэрт найман шугамаар өдөрт 1,400-1,600 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 44,000 тонн түлшний нөөцтэй байгаа аж. Харин дөрвөн шугамд их засварын ажлыг гүйцэтгэж байна.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан
“Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Агаар орчны бохирдлыг бууруулах үйлдвэрийн технологи нь өөрөө байгаль орчинд ээлтэй байх ёстой. Тиймээс жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн сайжруулалттай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах гэж байна. Хамгийн гол шахмал түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх нь чухал. Таван толгой түлш компанийн баруун, зүүн бүсийн хоёр үйлдвэрээс гадна ТЭЦ II дээр байгаа шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна.
Есдүгээр сарын 15 гэхэд бид айл өрх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын халаалтыг өгөх ёстой. Тиймээс эрчим хүчний бүх урсгал болон их засварууд энэ хугацаанд дууссан байх ёстой юм” гэлээ. Мөн тэрбээр зүүн бүсийн үйлдвэрийн тогтмол үйл ажиллагааг аравдугаар сарын 1-н гэхэд нээхээр төлөвлөж байгааг хэллээ. Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаа технологийн болон гарч буй бүтээгдэхүүний доголдолгүй байх ёстойг онцлов. Үйлдвэрт олон зуун хүн ажиллаж байгаагаас гадна бүтээгдэхүүнийг нийслэлийн өрх бүхэн хэрэглэх учраас технологийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг үйлдвэрийн удирдлагуудад сануулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Нийслэлээс Тавантолгой түлш компанийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, нөөцийн агуулах, борлуулагчдын цалин урамшууллын асуудалд дэмжлэг үзүүлж байна. Эдгээр арга хэмжээнд жилд 40 гаруй тэрбум төгрөгийг зарцуулдаг” хэмээв.
| Ж.БАТБАЯСГАЛАН: ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭРИЙГ АРАВДУГААР САРЫН 1-НД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛНЭ | |
| zugchig.mn Facebook |
Харри Кэйн Английг аварлаа
Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор авах боломж олгох төсөл өргөн барив
ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндлөө
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр-иргэний нийгмийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолоос...
Ихэнх нутгаар бороотой
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулна
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Зуданд нэрвэгдсэн малчид даатгалаас 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор авчээ
Нийслэлд цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна
ВАЛЮТЫН НӨӨЦ 3.4 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА
"ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТООР 300 ЗОРЧИГЧИЙГ АВТОБУСААР НЭВТРҮҮЛНЭ. "УАЗ-469" МАРКИЙН МАШИНЫГ ХИЛ ХООРОНД АШИГЛАХГҮЙ"
ДЭЛХИЙ ДАХИНАА НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРЭЛД ГАРАВ
ДОЛООН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
Илон Маск түүхэнд $ 200 тэрбумыг алдсан анхны хүн болов
ДУБАЙ АРХИНЫ ТАТВАРАА ТЭГЛЭВ
ИРЭХ ОНД МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ТЭМЦЭЭН, УРАЛДААН
МАЛЫН ТООГООРОО ХӨВСГӨЛ ТЭРГҮҮЛДЭГ
2023 ОНД БҮХ НИЙТЭЭР АМРАХ 15 ӨДӨР БАЙНА
2023 ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД
МАНАЙ УЛС 30 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА
БАГАНУУР ЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ 2, НИЙТ ӨВЧЛӨГСӨДИЙН 30 ХУВЬ НЬ ХҮҮХЭД БАЙНА
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НАЙМДУГААР САРЫН 16-НААС 10 ДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАХИН ЗОГСООНО
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 9-Р САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ЗАСВАР ДУУСЧ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Н.ТАВИНБЭХ ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН 90 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРДЛАА
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /БАГАНУУР/
400:400 УРАМШУУЛАЛЫН БОЛЗЛЫГ 9 СУРАГЧ ХАНГАЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО
УЛААНБААТАР-БАГАНУУР /ДҮНЖИНГАРАВ-ХЭРЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВ/ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
БОРООНЫ УЛМААС ДҮҮРГИЙН 1, 4-Р ХОРООНЫ ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРСЭНИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАСВАРЛАЖ БАЙНА
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 81 МЯНГАН СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ НАЙМДУГААР САРЫН II ХАГАСТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ЗУУН САЯД 1 МЕТР БУЮУ ЗУНЫ БОРООНД ЧАНАРАА ТАНИУЛСАН ЗАМ...
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 35 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЭХДЭЭ ДАРААХ УТСААР ЦАГ АВААРАЙ
ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО
НАЙМДУГААР САРЫН 03-ААС ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 3-НД ЭХЭЛНЭ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН
УОК-ООС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ
БАГАНУУР ДҮҮРЭГТ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 2 ГА ГАЗРЫГ 132 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭН ДУУДАЖ БОРЛУУЛНА