“ТАЛИБАН” ЭМЭГТЭЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ШИНЭ ДҮРЭМ ТАНИЛЦУУЛЖЭЭ

2021/09/13
“ТАЛИБАН” ЭМЭГТЭЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ШИНЭ ДҮРЭМ ТАНИЛЦУУЛЖЭЭ

Талибан бүлэглэл нь Афганистаны их сургуулийн  оюутнуудыг хүйсээр нь  тусгаарлан, хувцаслалтын шинэ дүрэм нэвтрүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.  Мөн эмэгтэйчүүд их сургуульд  суралцахыг зөвшөөрсөн хэдий ч эрэгтэйчүүдтэй цуг сууж суралцахыг хориглоно. Түүнчлэн заах  хичээлийн агуулгыг шинэчлэн  анхаарах болно хэмээн дээд  Боловсролын сайд Абдул Баки Хаккани мэдэгдсэн байна . Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ, Талибанчууд "Манай лалын шашин , үндэсний болон түүхэн үнэт зүйлд нийцсэн, бусад улс орнуудтай өрсөлдөх чадвартай  исламын сургалтын хөтөлбөрийг бий болгохыг хүсэж байна" гэжээ.

1996-2001 оны хооронд Талибаны эрхшээлд байсан охид, эмэгтэйчүүдийг дунд сургууль, болон их сургуульд сурахыг хориглосон байжээ. НҮБ -ын Боловсролын хэлтэс болох ЮНЕСКО -гийн саяхан гаргасан тайланд Талибууд хяналтаа тогтоосноос хойш 17 жилийн дотор бага сургуулийн охидын тоо бараг тэг байсан бол одоо 2.5 сая болж өссөн байна. 

                                                                                                             БЭЛТГЭСЭН: Б.ХАЛИУН 

“ТАЛИБАН” ЭМЭГТЭЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ШИНЭ ДҮРЭМ ТАНИЛЦУУЛЖЭЭ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх