Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд зудын болон өвөлжилтийн эрсдэл тодорхойлох ажлын хэсэг байгуулжээ. Хадлан тэжээл бэлтгэхэд өмнөх жилээс өндөр үнийн дүн бүхий тоног төхөөрөмж гаргасан гэж ХХААХҮ-ийн сайд мэдээлэв. Энэ Улсын хэмжээн 1.3 сая тонн өвс бэлтгэхээр төлөвлөжээ. Хадлан тэжээл бэлтгэх ажил 13 хувийн гүйцжэтгэлтэй байгаа юм байна. Хур бороо элбэг байсан учир энэ жил өвөлжилт хүндэрнэ. Тиймээс малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, даатгалд хамрагдахыг малчдад уриалав.
Түүнчлэн халдварын нөхцөл байдлаас үүдэн манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод БНХАУ руу зогсоод байгаа. Тэгвэл ирэх долоо хоногосс хятадын талтай энэ асуудлаар хэлэлцээр хийх гэнэ. Мөн энэ жил компаниудад махны экспортын квот тогтоохгүй гэдгийг салбарын сайд хэлэв. Махны экспортын нэмэгдүүлэх зорилгоор Ховд, Дорнод, Булган, Архангай аймагт экспортод мах гаргах үйлдвэр байгуулахаар Засгийн газар шийдвэрлэжээ. Энэхүү үйлдвэр нь нэг дор 20 мянган малыг авч, вакцин хийж эрүүлжүүлээд, боловсруулах үйлдвэрт өгч экспортод мах гаргах чиглэлтэй байх юм байна. ТЭЗҮ-ээр эдгээр үйлдвэрт 78 сая ам.доллар зарцуулахаар болсны ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв. Үйлдвэрийг БНХАУ-ын хөнгөлттэй зээлээс санхүүжүүлэх юм байна. Манай улс жилд дунджаар 35 мянган тонн мах экспортолдог бол үйлдвэр баригдснаар экспорт 22 мянган тонноор нэмэгдэх юм байна.
Үүнээс гадна манай улс БНХАУ руу улаанбуудайн гурил эскпортлохоор болсон. Одоогоор 12 аж ахуйн нэгжийн хүсэлтийг импортлогч талд илгээжээ.
ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ УЧИР МАЛАА ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХЫГ УРИАЛАВ | |
zugchig.mn Facebook |