ОРОН СУУЦ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ЭНЭ САРЫН 15-НААС ДУЛААНААР ХАНГАНА

2021/09/06
ОРОН СУУЦ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ЭНЭ САРЫН 15-НААС ДУЛААНААР ХАНГАНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны  үеэр 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл болон есдүгээр сарын 15-наас эхлэн халаалт өгөх бэлтгэл ажлыг хангасан эсэх, хугацаандаа халаалтаа авч чадахгүй айл өрх, сургууль, цэцэрлэг байгаа юу гэдгийг Хотын дарга асуусан юм. Үүнд "Улаанбаатар дулааны шугам сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан” гэв.

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил долдугаар сарын 5-нд эхэлсэн. Есдүгээр сарын 15-н гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мөн танилцуулав. Нийт ажлын 74 хувийг хийжээ.

 

ОРОН СУУЦ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ЭНЭ САРЫН 15-НААС ДУЛААНААР ХАНГАНА  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх