ЗАРИМ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР УРТАСГАСАН ЦАГААР ҮЙЛЧИЛНЭ

2021/09/06
ЗАРИМ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР УРТАСГАСАН ЦАГААР ҮЙЛЧИЛНЭ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан” гэж мэдээлсэн байна.Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийг уртасгасан цагаар буюу 05:30-00:00 цагийн хооронд зорчуулахаар Ч:2, Ч:5, Ч:7 гэсэн гурван чиглэлийг есдүгээр сарын 3-наас хойш туршилтаар явуулж эхэлсэн талаар холбогдох хүмүүс танилцуулжээ. Мөн төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах судалгааг эхлүүлсэн байна.

Уртасгасан цагаар үйлчлэх маршрут: 

  • Ч:2 Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс
  • Ч:5 Шар хадны эцэс-Гэмтлийн эмнэлэг
  • Ч:7 Нисэх-Монгол Улсын Их Сургууль

 

ЗАРИМ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР УРТАСГАСАН ЦАГААР ҮЙЛЧИЛНЭ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх