НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН БАРИМТ БИЧГИЙГ ӨНӨӨДӨР СЕХ ХҮЛЭЭН АВНА

2021/09/06
НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН БАРИМТ БИЧГИЙГ ӨНӨӨДӨР СЕХ ХҮЛЭЭН АВНА

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нэр дэвшигчдийн баримт бичгийг өнөөдөр СЕХ хүлээн авна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуваарийг нам, эвсэл, нэр дэвшигчдийн саналыг харгалзан гаргажээ. Нөхөн сонгуульд оролцох есөн нам, нэг эвслийн зүгээс 2021 оны есдүгээр сарын 1-нд багтаан нэр дэвшигчдээ тодруулаад буй. Нэр дэвшигчид есдүгээр сарын 4-ний өдрийн дотор хөрөнгө, орлогоо цахимаар мэдүүлжээ. Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн аваад тав хоногийн дотор шийдвэрээ гаргах учиртай.

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН БАРИМТ БИЧГИЙГ ӨНӨӨДӨР СЕХ ХҮЛЭЭН АВНА  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх