ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮГЧДИЙГ ТОМИЛДОГ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БАЙНА ГЭЛЭЭ

2021/09/06
ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮГЧДИЙГ ТОМИЛДОГ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БАЙНА ГЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар “Өнөөдөр бид өмнөх Ерөнхийлөгчийн үед Үндсэн хуулийн цэцэд хандсан хоёр хүсэлтээс бүхэлд нь татгалзах саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн турш Ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр эрхээс татгалзаж байна. Нэгдүгээрт, шүүхийн томилгоо, шүүгчдэд хариуцлага тооцох механизмыг бий болгох чиглэлээр шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хоёр чухал зүйл бий болсон. Тодруулбал, шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх үү, шүүгчдийн сахилгын хорооны гишүүдийг хэрхэн томилох вэ гэдэг асуудлаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тодорхой заалтууд орсон. Үүний дагуу шүүхийн тухай хууль батлагдан гарсан. Үүн дээр өмнөх Ерөнхийлөгчийн үед хориг тавьсан байсан. Хоёрдугаарт, Авилгатай тэмцэх газрын даргыг өмнө нь Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог байсан бол одоо Ерөнхий сайд санал болгоод УИХ томилно гэсэн үг. Ийнхүү өнөөдөр хоёр хүсэлтээс бүрэн татгалзах саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлж байна. Шүүх эрх мэдлийг хараат бус байлгах, нийгэмд шударга ёс тогтоох, бэхжүүлэх чиглэлд баримталж байгаа томоохон шинэчлэл өнөөдөр эхэлж байна. Бид 2021 оны нэгдүгээр сард баталсан шүүхийн хуулийг цааш нь явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгчдийг томилдог, шүүгчдэд хариуцлага тооцдог механизмаас ерөнхийлөгч татгалзаж байна" гэлээ. 

 

ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮГЧДИЙГ ТОМИЛДОГ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БАЙНА ГЭЛЭЭ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх