Өнөөдөр коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй сурагчид ЭЕШ нөхөн өгнө. Шалгалт өнөөдөр англи хэлний хичээлээр эхэлнэ. Тодруулбал, наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчдаас есдүгээр сарын 02-04-ний хооронд шалгалт авахаар болсон билээ . Ингэхдээ эмнэлгийн магадлага, ЭМЯ-наас ирүүлсэн мэдээллийг үндэслэн шалгалтад оруулах юм. Бусад шалтгааны улмаас шалгалт өгч чадаагүй сурагчид шалгалтанд орох боломжгүй аж.
ХАЛДВАР АВААД ЭЕШ-ААС ХОЦОРСОН ХҮҮХДҮҮД ӨНӨӨДРӨӨС ШАЛГАЛТ ӨГНӨ | |
zugchig.mn Facebook |