ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОХУ ДАХЬ АЙЛЧЛАЛЫН ТОВ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

2021/08/27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОХУ ДАХЬ АЙЛЧЛАЛЫН ТОВ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оросын талын урилгын дагуу цахимаар оролцож, үг хэлэхээр болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус чуулга уулзалтад биеэр оролцоно гэсэн мэдээлэл гарсан ч тэрээр ийнхүү цахимаар оролцохоор болжээ. Гэхдээ Ерөнхийлөгч ОХУ-д албан ёсны айлчлал хийх асуудлыг хоёр тал ярьж байгаа аж. ОХУ айлчлал хийхийг зөвшөөрсөн ч коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан айлчлалын хугацааг хараахан товлоогүй байгаа аж.

 

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОХУ ДАХЬ АЙЛЧЛАЛЫН ТОВ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх