“ДЕЛЬТА” ХУВИЛБАРЫН ТАРХАЛТ ИРЭХ САРЫН ДУНДУУР ОРГИЛ ҮЕДЭЭ ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2021/08/27
“ДЕЛЬТА” ХУВИЛБАРЫН ТАРХАЛТ ИРЭХ САРЫН ДУНДУУР ОРГИЛ ҮЕДЭЭ ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

“Дельта” хувилбарын тархалт ирэх сарын дундуур манай улсад  оргил үедээ хүрэх төлөвтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Долоодугаар сарын дундуур халдварын тохиолдол буураад байсан бол энэ сарын эхээр дахин халдварын тохиолдол нэмэгдээд байна. Сүүлийн өдрүүдэд хоногт илрэх халдварын тоо 2000-ыг даваад байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар нийслэлд нийт шинжилгээнд эерэг эзлэх хувь 30 болжээ. Орон нутгийн тухайд Ховд, Баян-Өлгий аймагт халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдэж байгаа юм.

 

 

 

“ДЕЛЬТА” ХУВИЛБАРЫН ТАРХАЛТ ИРЭХ САРЫН ДУНДУУР ОРГИЛ ҮЕДЭЭ ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх