Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өдөр бүр коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг зурган байдлаар иргэдэд мэдээллэж байгаа билээ. Дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлснээс хойш нийтдээ 79 тохиолдол бүртгэгдээд байгаа бол сүүлийн 24 цагт эх уурхай нь тодорхойгүй дахин нэг тохиолдол бүртгэгдэж мэргэжлийн байгууллагуудаас тандалт судалгааны ажлыг хийжбайгаа аж. Одоогоор Багануур дүүрэгт гэрээр нэг, эмнэлэгт 19 нийт 20 өвчтөн эмчлэгдэж байгаа бол тусгаарлах байранд 16, гэрийн ажиглалтанд 71 хүн байна.
БАГАНУУР ДҮҮРЭГТ ӨНГӨРСӨН 24 ЦАГТ ЭХ УУРХАЙ НЬ ТОДОРХОЙГҮЙ НЭГ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА | |
zugchig.mn Facebook |