Зах худалдааны төвүүдийг төлбөрийн баримт өгдөг болгох талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.
Тэрбээр "Бид эхлээд шаардлагатай зөвлөмж, сургалтыг хийж мэдээллээр хангана. Дараа нь шахаж шаардана. Төлбөрийн шийдэл бүхий мэдээлэл технологийн компаниудыг урьж зах худалдааны төвүүдийг төлбөрийн системтэй болгохоор мэдээлэл өгч эхэллээ.
Өнөөдөр Хүчит шонхор, Барс захын удирдлагууд төлбөр дээрээ ямар системийг авч ажиллуулах нь ашигтай гэдгийг сонсож байна. Гар утас дээрээсээ шууд төлбөрийн нэгдсэн системтэй холбогдож баримт гаргах (Карт, бэлэн мөнгө, мессеж, бусад апп), эсхүл кассын нэгдсэн системтэй болно" гэв.
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ЗААВАЛ ТӨЛБӨРИЙН БАРИМТ ӨГДӨГ БОЛНО | |
zugchig.mn Facebook |