2020 ОНД МОНГОЛ УЛСЫН 66 ИРГЭН ХИЛИЙН ЧИНАДАД НАС БАРСАН БОЛ 1685 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

2021/01/09
2020 ОНД МОНГОЛ УЛСЫН 66 ИРГЭН ХИЛИЙН ЧИНАДАД НАС БАРСАН БОЛ 1685 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

Монгол Улсын хүн ам 2020 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 62 мянган хүн буюу 1.8 хувиар  өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 23.2, нас баралт 4.8, ердийн цэвэр өсөлт 18.4 байна. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.1 пункт, нас баралт 0.4 пунктээр буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Улсын хэмжээнд 2020 онд 77,946 хүүхэд төрсний 76,261 (97.8%) нь Монгол Улсад, 1685 (2.2%) нь гадаадад төрсөн байна.

1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дорнод, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-2.6 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.5-11.9 пунктээр доогуур үзүүлэлттэй гарчээ.

Нийт 15,990 хүн нас барсны 15,924 (99.6%) нь Монгол Улсад, 66 (0.4%) нь гадаадад нас барсан байна. 1000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Сүхбаатар, Архангай, Увс, Дундговь аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-0.9 пунктээр дээгүүр, харин Говь-Алтай, Завхан, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.9 пунктээр доогуур байна. 

2020 ОНД МОНГОЛ УЛСЫН 66 ИРГЭН ХИЛИЙН ЧИНАДАД НАС БАРСАН БОЛ 1685 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ   
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх