УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цагаас бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон.Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвөөс өөрийн цахим хуудсаараа дамжуулан хот хоорондын чиглэлд гарах хөдөлгөөн хязгаарлагдмал хэвээрээ байхыг мэдээллэжээ. Харин хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн энгийн горимд шилжиж, QR код хэрэглэх шаардлагагүй болно.
ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАГДМАЛ ХЭВЭЭРЭЭ БАЙНА | |
zugchig.mn Facebook |