ҮСЧИН ГОО САЙХАН, ХАЛУУН УСНЫ ГАЗРУУД АЖИЛЛАХГҮЙ

2021/01/09
ҮСЧИН ГОО САЙХАН, ХАЛУУН УСНЫ ГАЗРУУД АЖИЛЛАХГҮЙ

УОК хуралдан энэ сарын 11-ээс хөл хорионы зэрэглэлийг буруулахаар шийдвэрлээд байгаа билээ. Ингэхдээ дараах 18 чиглэлийн үйл ажиллагаанаас бусад газрууд хэвийн ажиллах талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ. Хатуу хөл хорионы үед зайлшгүй хэрэгцээтэй үйлчилгээ хэвийн явагдсан. Харин энэ удаад хөл хориог сулруулсантай холбоотойгоор нэг дор иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй, үйлчлүүлэгчтэй хэр хугацаанд харьцдаг гэдгийг нь харгалзан дараах үйлчилгээнээс бусад нь ажиллахаар шийдвэрлэжээ. 

  1. Хүнсний бус барааны худалдаа, үйлчилгээ
  2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, цайллага
  3. Бүх төрлийн баар
  4. Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа
  5. Цахим тоглоом
  6. Спортын арга хэмжээ зохион байгуулдаг газрууд
  7. Саун, бассейн
  8. Шашны зан үйл
  9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
  10. Үсчин
  11. Гоо сайхны төвүүд
  12. Бариа засал, массаж, алжаал тайлах төв
  13. Амралтын газар, зочид буудал, дэн буудал
  14. Түргэн үйлчилгээний цэгүүд
  15. Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  16. Нийтийн халуун ус
  17. Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
  18. Таваас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
ҮСЧИН ГОО САЙХАН, ХАЛУУН УСНЫ ГАЗРУУД АЖИЛЛАХГҮЙ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Сэтгэгдлийг ачааллаж байна ...