Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусний 760 тохиолдол бүртгэгдснээс 406 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Эдгээр эмчлэгдэж байгаа хүмүүсийн дунд сахартай, даралт өндөртэй, зүрх судасны архаг дутагдалтай, хавдартай, сүрьеэтэй, элэгний В С вирустэй хүмүүс байгаагаас гадна жирэмсэн эмэгтэй хоёр байна. Насны хувьд 1-94 насны хүмүүс халдварт өртснөөс 75 нь 15 насны хүүхдүүд байна.
Тодруулбал 9 хүртэлх насны 38 хүүхэд байгаагаас 1 настай хүүхэд 2, 2 настай хүүхэд 3 байгаа аж.
Мөн халдвар өртсөн иргэдийн дунд 70 дээш насны 80 хүн байна. Үүнээс 80 дээш настай 3 хүн, 90 дээш настай 1 хүн байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалд судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙН ДУНД ЖИРЭМСЭН ЭХ 2, НЭГ НАСТАЙ ХҮҮХЭД 2, 80 ДЭЭШ НАСНЫ ГУРВАН ХҮН БАЙНА | |
zugchig.mn Facebook |