ӨНӨӨДРӨӨС БҮХ ЭМИЙН САНГААР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2020/11/02
ӨНӨӨДРӨӨС БҮХ ЭМИЙН САНГААР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-аар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор өнөөдрөөс улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхлэлээ.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан юм. Зөвлөлөөр Хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулжээ. Тухайлбал, зүрх судасны эмгэг, хэм алдалт, чихрийн шижин, уналт таталт зэрэг оношоор өвдөж буй иргэд хөнгөлөлттэй эмээ түвэггүй авах боломж бүрдэв.

ӨНӨӨДРӨӨС БҮХ ЭМИЙН САНГААР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх